Шинэ загварын анхны туршилт
2017-09-06

 

Раллигийн ДАШТ өндөрлөх дөхсөн энэ үед ДАШТ-д оролцогчид ирэх улирлын загвараа туршиж эхлээд байна. Энэ долоо хоногт Францын авто үйлдвэрлэгч Ситройн шинэ загварын туршилтаа хийжээ. Энэ нь “Ситройн C3 R5” нэртэй загвар бөгөөд Финляндын раллид оролцсон C3 загварын сайжруулсан хувилбар гэнэ.

 

Францад болсон уг шороон замын сорилд Ирландын нисгэгч Крэйг Брийн, Францын Стефан Лефебуре нар оролцсон байна.  Хэдий энэ машиныг ирэх 2018 оны улирлаас ашиглаж эхлэхээр төлөвлөөд байгаач шууд дээд ангилалд оруулахгүй эхлээд WRC -2 ангилалд уралдуулах гэнэ. Багийн захирал Ивес Маттоны хэлснээр “Ситройн C3 R5” загвар нь WRC-2 ангилалд шинэ стандарт тогтоох бөгөөд техникийн үзүүлэлтийн хувьд Шкода, Фордын шилдэг загваруудтай өрсөлдөх гэнэ.     

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин