Фокс: Холмстой болзоод таван жил болж байна
2017-09-07

Холливуудын нэрт жүжигчин Жейми Фокс болон Кейти Холмс нар Малибугийн далайн эрэгт болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн билээ. Тэд албан ёсоор үерхэх болсон талаар ойрын эх сурвалжууд баталсан талаар “TMZ” сайт мэдээлэв.

 

 

Тэгвэл өчигдөр “Оскар”-ын шагналт жүжигчин эр Малибугийн нэгэн дэлгүүрээр үйлчлүүлээд гарч явахдаа тэнд цугларсан сэтгүүлчдэд “Бид болзоод таван жил болж байна. Олон шалтгааны улмаас өнөөг хүртэл харилцаагаа нуусан юм. Биднийг ойлгоорой. Хүний амьдрал угаасаа ойлгохын аргагүй шүү дээ” гэж хэлжээ.

 

Кейти Холмс 2012 онд таван жил ханилсан нөхөр болох жүжигчин Том Крузээс салсан билээ.

 

Уг салалтын дараахан түүнийг Фокстой холбох болсон ч хоёр тал саяхныг хүртэл уг мэдээллийг үгүйсгэж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин