“Сагсан бөмбөгийн Алдрын Танхим”-д заларч буй эрхмүүд
2017-09-07

АНУ-ын мэргэжлийн спортод зодог тайлсан тамирчдаас төдийгүй тухайн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг алдрын танхимд залж нэрийг нь мөнхөлдөг уламжлалтай. Энэ нь манайхаар бол гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар зэрэг улсын дээд одон медалиудтай дүйцэх хүндэтгэл гэж ойлгож болно. Бидний сайн мэдэх НБА буюу Хойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Холбооноос тухайн спортын алдартангууд болон домогт тамирчдаа алдрын танхимд залах ёслол маргааш болно. Энэ удаагийн алдрын танхимын нэг ангид 11 эрхэм багтсан байна. Тэднийг залах ёслолын ажиллагаа АНУ-ын Массачусеттс мужийн Спрингфийлд хотод болох юм. Сагсан бөмбөгийн алдрын танхимд багтах шинэхэн гишүүдийг танилцуулж байна.

 

 

1. Трэйси МакГрэйди

*Хойд Америкын Хорооноос сонгогдож байгаа

*7 удаагийн бүх одод (2001-2007 онуудын хооронд)

*2 удаагийн лигийн онооны аварга (2003, 2004 онуудад)

*2 удаа Бүх НБА-ынбилэгдлийн багт нэрлэгдэж байсан (2003, 2004)

 

2. Билл Сэлф

*Хойд Америкын Хорооноос сонгогдож байгаа

* НСАА буюу коллежийн сагсан бөмбөгийн аварга (2008 он)

* Ассошиэтэд Прэсс агентлагын нэрэмжит коллежийн сагсан бөмбөгийн оны шилдэг дасгалжуулагчаар хоёр удаа шалгарсан (2009, 2016 онуудад)

* Канзасын Их Сургуулийг 14 улирал дараалж НСАА-ын хасагдах шатанд шалгаруулсан

 

3. Ребека Лобо

* Эмэгтэйчүүдийн Хорооноос сонгогдсон

* 1995 оны үндэстний аварга (Коннэктикат)

* 1995 оны НСАА-ын хамгийн үнэ цэнэтэй тоглогч, Ассошиэтэд Прэсс агентлагын нэрэмжит оны шилдэг эмэгтэй тамирчин

* 1996 оны Олимпийн аварга, 6 жил лигт тоглосон

 

4. Маффэт Макгро

* Эмэгтэйчүүдийн Хорооноос сонгогдсон

* Коллежийн сагсан бөмбөгийн Оны Шилдэг Дасгалжуулагчийн шагналыг 3 удаа авсан цорын ганц дасгалжуулагч

* 2001 онд Нотрдамын Их Сургуулийн багийг коллежийн аварга болгосон

* НСАА-ын нэгдүгээр дивизонд 800 хожилд хүрч, 7 удаа шигшээ 4-ийн тоглолтод орж, аваргын төлөө тоглож байсан түүхэндэх дөрвөн дасгалжуулагчийн нэг

 

5. Жэрри Краус

* Хувь нийлүүлэгчдийн хорооноос сонгогдож байгаа

* 1985-2003 оны хооронд Чикаго Буллз багийн ерөнхий менежэр, тэргүүн дэд гүйцэтгэх ерөнхийлөгчийн албанд ажиллаж байсан

* 6 удаагийн НБА-ын аварга багийн ерөнхий менежэрээр ажиллаж байсан

* 2 удаагийн оны шилдэг менежэр болж байсан

 

6. Зак Клэйтон

* Африк гаралтай Америкчуудын анхдагчдийн хорооноос сонгогдож байгаа

* Хар Тавтын эрин үеийн хамгийн агуу тоглогч

* мэргэжлийн сагсан бөмбөгийн хоёр удаагийн аварга (1939 онд Нью Иорк Рэнс, 1943 онд Вашингтон Биэрс багуудтай авч байсан)

* Филаделфигийн сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн

 

7. Том Жэрнстэд

* Хувь нийлүүлэгчдийн хорооноос сонгогдож байгаа

* НСАА-д 38 жил жил дарааллан ажилласан (1972-2010)

* Америкын Сагсанбөмбөгийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан

* 2010 онд Коллежийн сагсан бөмбөгийн алдрын танхимд орж байсан

 

8. Мэнни Жэксон

* Хувь нийлүүлэгчдийн хорооноос сонгогдож байгаа

* Харлем Глобтроттэрс багийн од (1960-1966)

* 1993-2007 оны хооронд Харлем Глобтроттэрс багийн CEO, багийнэзэмшигчбайсан

* Нэйсмитийн нэрэмжит алдрын танхимын ерөнхий нарийн бичгийн албанд ажиллаж байсан (2007-2009)

 

9. Никос Галис

* Олон Улсын хорооноос сонгогдож байгаа

* Грекийн түүхэн дэх хамгийн агуу сагсан бөмбөгч, 1986, 1987 онуудад Грекийн шилдэг тамирчин болж байсан

* 1987 оны Европын аварга, Хамгийн Үнэ Цэнэтэй тоглогч

* Багийнхаа хамтаар 8 удаа дотоодын лигийн аварга болж байсан

* ФИФА буюу Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбооны бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг 50 тоглогчийн нэг (1991 он), ФИФА-ын алдрын танхимын гишүүн

 

10. Жорж Макгиннис

* Ахмадын хорооноос сонгогдож байгаа

* АБА болон НБА-ын 6 удаагийн бүх одод

* Индиана Пэйсэрс багийн бүрэлдэхүүнд 2 удаа АБА-ын аварга болж байсан (1972, 1973)

* 1975 оны АБА-ын Хамгийн Үнэ Цэнэтэй тоглогч

 

11. Робэрт Хьюс

* Хойд Америкын хорооноос сонгогдож байгаа

* Ахлах Сургуулийн Сагсанбөмбөгийн түүхэндэх хамгийн олон хожил байгуулсан дасгалжуулагч (1333 хожиж, 247 хожигдож байсан)

* 47 жилийн дасгалжуулагчийн замналдаа Техасын багийг 35 удаа дүүргийн аварга, 5 удаа мужийн аварга болгож байсан

*Ахлах Сургуулийн Сагсанбөмбөгийн Дасгалжуулагчдийн Холбооны оны шилдэг дасгалжуулагч (2003 он)

*Техасын Алдрын Танхимын гишүүн, Ахлах Сургуулийн Алдрын Танхимын гишүүн (2003 он)

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин