Кардашиан тээгч эхийн тусламжтай охинтой болно
2017-09-07

Америкийн уран бүтээлч, реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар тун удахгүй хүүхэдтэй болох гэж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хос ирэх оны нэгдүгээр сард тээгч эхийн тусламжтай охинтой болох гэнэ. Уг мэдээллийг хосын ойрын эх сурвалжууд баталж буй юм.

 

Энэ оны эхээр Кардашиан дахин хүүхэдтэй болох боломжгүй гэдгээ шоуныхаа үеэр мэдэгдсэн билээ.

 

Хос Норт, Сэйнт гэх охин, хүүтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин