Цоохор ирвэс машинд дайруулжээ

Дэлхийд нэн ховор амьтны нэг болох цоохор ирвэс машинд дайруулсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ховд аймгийн Цэцэг сумын Уушгийн улааны үзүүр гэдэг газар уржигдар шөнийн 12 цагийн үед нүүрс тээвэрлэсэн ачааны машинд ирвэс дайруулжээ. Жолооч тэр даруй холбогдох газарт мэдээлсэн бөгөөд цагдаа, байгаль хамгаалагч нар хэргийн газарт очиж зургийг нь авч баримтжуулан шаардлагатай арга хэмжээг авсан байна. Ирвэс зам гарах гэж харайгаад дайруулсан бололтой гэж нутгийн иргэд ярьж байгаа юм.
Нэн ховор цоохор ирвэс Төв Азийн 12 улсад байдаг бөгөөд Монгол оронд 500-1000 буюу дэлхийн ирвэсийн нийт популяцийн 20 хувь нь байдаг аж.
Р.Ренчиндулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ