Бүх сургууль, цэцэрлэгийг интернэттэй болгоно
2017-09-07

 

БСШУСЯ  боловсролын нэгдсэн сүлжээ үүсгэх ажлын хүрээнд “Монголын цахилгаан холбоо” компанитай хамтран  ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Хамтын ажиллагаа нь “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд боловсролын салбарын мэдээллийн систем “Real time” буюу хугацааны хоцрогдолгүй ажиллах бүрэн боломжтой болж, орон зайнаас үл хамааран сурагчдад онлайн сургалт, цахим номын сан, цахим контент зэрэг цахим үйлчилгээ хүртээмжтэй хүрэх ач холбогдолтой юм.

 

БСШУСЯ боловсролын салбарт мэдээллийн нэгдсэн сүлжээ үүсгэж, боловсролын байгууллагыг дэд бүтэцтэй холбох ажлыг 2008 оноос эхлүүлж, улсын төсвийн хөрөнгөөр болон гаднын төсөл хөтөлбөрийн хүрээнд шат дараатай олон ажил хийжээ. Одоогоор Улаанбаатар хотын 132, 21 аймгийн төвийн 200 гаруй, сумын төвийн 350 гаруй ерөнхий боловсролын сургуулийг интернэтэд холбосон байна.

 

Цаашид бүх ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг нэгдсэн сүлжээний төвд холбох аж.  

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин