Засгийн газрыг огцруулах асуудал бол шалтгаан гэхээсээ шалтаг
2017-09-07

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна.  Нэр бүхий 30 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавьж байна.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Засгийн газрыг огцруулах үндэслэл дээр олон гишүүд ярьж байгаа. Монголын бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг алагчлалгүй өгөх шийдвэр гаргасныхаа төлөө энэ Засгийн газар огцрох болоод байна.  Энэ Засгийн газар улсын төсөвт хэмнэлт хийсэн. Надтай болон манай гэр бүлтэй холбоотой асуудал бий. Мөнхбат гэдэг хүн нэг ч төгрөг идээгүй шүү, миний нэр дээр нэг ч компани байхгүй.  Концессоор нэг ч ажил хийгдээгүй. Концессийн гэрээгээ буцааж авч болно. Өнөөдрийн Засгийн газрыг огцруулах асуудал бол шалтгаан гэхээсээ шалтаг юм шүү. Энэ асуудлыг МАН тогоон дотроо ярих ёстой. Гэтэл асуудлаа төрийн зовлон болгож байна. Эцэст нь хэлэхэд АН-тай нийлж ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Гуравхан сарын өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон түмний өмнө бие биенээ үнсэж, үнгээд магтаж байсан хүмүүс өнөөдөр бие биенээ үзэн ядаж байна. Ийм хуурмаг улстөр, төртэй байгаад яах юм. Ийм хуурамч хүмүүст ард түмэн яаж итгэх юм. Нам дотроо амь нэг байж чадахгүй юм бол ард түмэнтэй амь нэгтэй байж чадахгүй. Гурван жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед тэр үеийн олонхийн бүлгийн дарга "олонхи өөрсдөө Засгийн газраа унагадаг юм" гэж хэлж байсан. Өнөөдөр энэ байдалд олонхи очсон байгаа. Бүтэн жил Ардчилсан намыг муулсан. Би 10 сарын өмнө "та нар арай л бярдаад байна. Хүссэн хүсээгүй Ардчилсан намын туулсан замыг та бүхэн туулна" гэж хэлсэн. Намайг шоолж байсан, Загнаж ч байсан. 65-ын бүлгийг муулж байгаа юм биш. Системээ өөрчлөх талаар ярьж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Засгийн газрын үйл ажиллагаанд гишүүд маань тал талаас нь үнэлэлт дүгнэлт өгч байна. Нийгэмд яригдаж байгаа олон салбаруудад сахилга хариуцлага суларсан байна. Энэ бол нэг хоёрхон жилийн хугацаанд бий болсон зүйл биш. Олон жилийн хуримтлагдсан зүйл. Би УИХ-ын хаалттай хуралдаан дээр Зэвсэгт хүчний салбарын асуудлыг тавьж байсан. Өнөөдөр Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас  зэвсэгт хүчний салбар хамааралтай болсон. Өмнө нь БХ-ын сайд зэвсэгт хүчний үйл ажиллагаанд томилгоо хийдэг байсныг шинэ хуулиар хязгаарлагдмал болсон. Үүнийг эргэж авч үзэх ёстой юм билээ.

 

Улс орны эдийн засаг маш хурдтай унаж, ямар хэмжээнд хүрснийг та бүгд мэдэж байгаа. Тийм учраас эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулах бодлого хэрэгжүүлсэн гэж Засгийн газрын кабинетэд орж ажилласан хүний хувьд хэлье. Засгийн газарт хурдтай шуурхай байдал, зарим хариуцлагагүй байдал байгааг үгүйсгэхгүй. Бид эгзэгтэй цаг үед ирээд байгаа. Тиймээс бага ч гэсэн үр дүнд хүрсэн төвшингөө бид хангах ёстой. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Энэ бол яах аргагүй төрийн асуудал болоод байгаа. Засгийн газар огцрох байдаг л асуудал. Он гараад 650 сая ам.доллар яаж төлөх вэ, ургац хураалт, өвлийн бэлтгэл гээд асуудал байна. Хэдийгээр намын асуудал ч яах аргагүй төртэй очиж холбогдоод байна. Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан гишүүдийг буруутгахгүй. Гэхдээ эхлээд бүлэг дээр хэлэлцэх ёстой.

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

 

-Монгол төрийн бодлого хэсэг компанийн оффис ийн өрөөнд яригддаг асуудал үргэлжлээд байгаа учир нь Засгийн газрыг огцруулах асуудал гарын үсэг зурсан юм.  Концессийг буруутгаад байгаа юм биш. Засгийн газрын сайдууд нь концесст хувийн компаниа оруулж байгаа үйлдлийг буруутгаж байгаа. Хүүхдийн мөнгийг олгосныг буруутгаад байгаа юм биш. УИХ-аараа төсвөө батлаад  олгох асуудлыг буруутгаад байгаа юм. Гарын үсэг зурсан гишүүд хэд хоног дарамтлууллаа. Үндсэн хууль гэдэг үнэт зүйл дээр тулж ирээд зогсож  байна. Бид үнэт зүйл рүү явах ёстой. Аль ч Засгийн газар байсан хууль зөрчиж байгааг эсэргүүцэх ёстой. УИХ-ын гишүүд өөр өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу саналаа өгөх ёстой. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
5112:
Ж.Мөнхбатын харцыг хараарай, арай зөөлөрсөн харагдана. Ийм л амьсгаа ш дээ. Халаагүй албанд очсон юм шиг загнаж байсан. Одоо уйлаад яахав. Мөнгө цус гэдгийг ойлго.
2017-09-08
зочин:
Засаг огцруулах шалтаг шалтгаан нь хуулиа гууль болгосон сайд гэх нэр зүүсэн Номтойбаяр, Бямбацогт, Мөнхбат нар нь ашиг сонирхлын зөрчилтэй, их хэмжээний концессын гэрээг ард түмэнд биш, өөрсөддөө авчихаад яаж даналзаж байгааг чинь харлаа, жигшлээ. Хулгай луйвараа л зогсоо.
2017-09-08
Ро:
Ene muu bureechin ih tom ih mongotei boljeee
2017-09-08
Зочин:
Minii guy shulgee bich
2017-09-08
Зочин:
Bagaa alsan iimerhuu heden yumnuudaas l bolloo.odoo yu moroodoj, gai tarihaar bodoj suudag bol, ene shulegch.
2017-09-07
zochin:
ENE TENEG SHULEGCH NERTEI ERGUU MONHBAT SHIG SALHINUUD 90 JILIIN TUUHTEI NAMIIG BUZARLAJIINADAA. BAS HUND AVILGA OGOOD ALI ULSRUU GARAH VE VIZAGII CHINI OGII ENE TER GEE BIZDEE 60 TERBUMAA NUUHIIN TULD. IIM ATCNUUDIIG ERTHEN ZAILUULHAD YANA AA.NOGOO TOR GEDEG CHINI TEGEED IIM BALIARUUDIIG HELEED BAINA UU...????
2017-09-07
Зочин:
Ene munhbat unen bogino uhaantai hun yumaa. Konzess avsan n unen geed bhad bi neg ch tugrug ureegui bgaa geed eliireh yum
2017-09-07