Концесстой холбоотой асуудлыг шалгуулна
2017-09-07

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Нэр бүхий 30 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавьж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

 

-2016 оны УИХ-ын сонгуулиар монголын ард түмэн бидэнд итгэж, эдийн засгийг сайжруулах байх гэж саналаа өгсөн. Харамсалтай нь жилийн дараахан МАН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал тавьж, ард иргэдийн сэтгэл рүү ус цацлаа. Тиймээс журмын нөхөд минь эргэж бодоосой. Эдийн засаг хүнд, ард иргэдийн амьдрал муу байгаа. Засгийн газар идэвхтэй ажиллаж, олон асуудал шийдэж байна. Цаашдаа бид улс орноо яаж авч явах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Концессийн асуудалд миний нэр холбогдсон. 2013 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын тогтоолтой ажил. Гэтэл өнөөдөр сонирхлын зөрчилтэй хандаж байгаад харамсаж байна. Маргашгүй сайн нөхөртөө марташгүй муу үг бүү хэл гэдэг. Гэр бүл, эхнэр хүүхэд “та юу хийсэн бэ” гэх асуудал гарч байна. Тийм учраас би энэ асуудлыг шалгуулна. Өнөөдрийн хатуу хүтүү үг эргээд бидний эсрэг ашиглагдана. Улс төр хийж болно, гүтгэлэг битгий гаргаж журмын нөхдөө битгий гомдоогоосой гэж хүсмээр байна хэмээлээ.

 

Үүний дараагаар чуулганы хуралдаан түр завсарлаад байгаа юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эртхэн эрх мэдэлтэй байгаагаа ашиглан 1 худагт люкс өрөө бэлдүүлж байдаа, хүссэн зүйл хүзүүгээр гэж үг байдаг даа
2017-09-08
зочин:
Төрөөс төрсөн тэрбумтан, жилийн орлого нь 4 тэрбум төгрөг гэхээр аймаар байгаа биз.
2017-09-07