Засгийн газар өөртөө буруу өгч байгаа зүйл ширхэг ч алга
2017-09-07

УИХ-ын ээлжит бус чуулган түр завсарлаад үргэлжлэн хуралдаж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавьж байна.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

 

-Улстөрч хүний хувьд, намын хувьд, УИХ, Засгийн газрын хувьд үнэт зүйл ард түмний итгэл байдаг. 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн бидэнд асар их итгэж сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэдтэй уулзахад итгэл хумхын тоос шиг алга болсон байсан. Засгийн газрын бодлого ойлгомжгүй байлаа. Нэг өдөр гаргасан бодлогоо маргааш нь цуцалж, өөрчилдөг. Шийдвэр гаргахдаа тухайн цаг мөчийн улс төрийн нөхцөл байдлаа тооцоолоогүй. Энэ бол ард түмний итгэлийг алга болгоход хүргэсэн. Гаргасан шийдвэрээ өөрчилж байгаа Засгийн газарт хөрөнгө оруулагчид итгэх үү. Энэ Засгийн газар ард түмний төлөө биш дарга нарынхаа төлөө зүтгэсэн. Төрийн ажлыг ингэж хийдэг Засгийн газрыг би энэ амьдралдаа үзээгүй. Хувийн хэвшлийн компаниуд бидэнд гомдлын үг хэлж байна. Дарга нарын компаниуд ажил үйлчилгээ авдаг цаг болжээ гэж байна. Төрийн яамд яамд шиг ажиллахаа больсон. Гурван толгойтой яамд олон байна. Төрийн албан хаагчдыг дотор нь хуваачихсан. Ингэж Монгол төрийн ажлыг хийж болохгүй. Энэ бүгдийн хажуугаар бид найзан дундаа яваад байх уу. Ард түмний алдагдсан итгэлийг эргүүлж авах хэрэгтэй. Засгийн газар өөртөө буруу өгч байгаа зүйл ширхэг ч алга. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Өнөөдөр ард түмэнд хамгийн хэрэгцээтэй ажлыг эхлүүлэх ёстой. Тийм учраас концессийн асуудалд би гомдоод байгаа юм. Гишүүн бүр дээр тавьсан 76 сургууль цэцэрлэг хаачсан бэ. 5.3 тэрбум төгрөгийн концессоос хармалсан. Өнөөдөр би эрдэмтэн багш нар, эмч сувилагч, энгийнй ажилчдаа хаясан. Дарга нарын хангамжийг цуцлаад багш нарын цалингаа нэмэх хэрэгтэй. Засгийн газар эрх ашгийн эрэмбээ тогтоох ёстой. Яагаад өнөөдөр шинжлэх ухааныг,  өндөр мэргэжлийн инженерүүдээ дэмжихгүй байна вэ. Бусад улс орны жишгээр эдийн засгаа солонгоруулах ямар бодлого хийсэн бэ. 

 

 НХХ-ын сайд Н.Номтойбаяр:

 

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг, Ерөнхийлөгч, Тамгын газрын дарга, зөвлөхүүдэд нь баяр хүргэх хэмжээнд хүрээнд байна. Засгийн газрыг огцруулахаар гурван үндэслэл гаргажээ. 

 

Концессийн гэрээнд миний нэр холбогдон яригдаж байна.  Ашиг сонирхолын зөрчил байхгүй. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар Монгол Улсаа хөгжүүлэх нэг л зорилготой. Үүнийг л хөгжүүлэх зорилготой. Сайдын 17 суудалд 65 гишүүн багтахгүй болсонд асуудал байгаа юм. Намын асуудлаа би нам дээрээ ярина. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин