МАНАН-гаас салах үйлдэл гэж харж байна
2017-09-07

Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганы ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байгаа юм.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

 

-Би УИХ-д 25 жил болсон юм. Хожуу ч гэсэн би Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан нь 25 жилийн хамгийн хүнд шийдвэр. Энэ Засгийн газарт миний олон дүү нар байгаа. Засгийн газар байгуулагдаж байгаа “Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ битгий мартаарай” гэж захисан юм. Энэ нь алдаа болж. Ц.Элбэгдорж гэдэг хүн Монголын хоёр намыг самарсан. АН-аа самарсан, дараагаар нь манай намыг. Энэ хүний үед хууль хяналтын  байгууллагууд улс төрийн цагдаа болсон. Шоронд хүн хоригдож байгаад үхсэн. Өнөөдөр ч гэсэн энэ  нь салахгүй байна.

 

Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсан болохоор огцруулах саналд гарын үсэг зурсан. Энэ бол шударга ёсны, бүлэглэлийн эсрэг тэмцэл юм шүү. Би үүнийг МАНАН-гаас салъя гэсэн үйлдэл гэж ойлгож байгаа юм.

 

 УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг зарим хүмүүс сайн ажилласан гэж байна.  Энэ Засгийн газар өр нэмсэн, төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсан. Монголбанкны гадаад валютын нөөц буурсан. Энэ бол эдийн засгийн бодит үзүүлэлт юм.

 

Харин нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцуулах үндэслэлдээ хамгийн зөөлөн асуудлыг хөндөн  тавьсан байна лээ. Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн шалтгаан нь нүүрсний үнэтэй холбоотой. Нүүрсний үнийг Засгийн газар сайндаа өсгөөгүй хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-АН-ын хийсэн бүтээн байгуулалтад ард түмэн сайшаалтай ханддаг. Лидерүүдийн хоорондын хагарлын үр дүнд ард түмэн АН-д хатуу дүн тавьсан. Үүний үр дүнд МАН-д олонхи суудал өгснөөс 41 нь шинэ гишүүн. Шинэ гишүүд өөрийн сайндаа гараагүй. Өнгөрсөн парламентад хатуу тэмцсэн МАН-ын гишүүдийн ажлын үр дүн.  Шинэ гишүүд эрт ямба сууж байна. Энэ Засгийн газрыг огцруулахад би байр суурь нэг байна. Хүүхдийн мөнгийг ялгаварласан,  тэтгэврийн насыг уртгасан, өрийг нэмэгдүүлсэн. Тиймээс би Засгийг огцруулах байр суурин дээр байгаа.  Намд итгэх итгэлийг буцаан татахын төлөө хамтдаа зүтгэх ёстой.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Эхний үед би Засгийн газраа дэмжиж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллаж байгааг нь дэмжиж байлаа. Гэтэл сүүлийн үед шийдвэрээсээ буцаж, нэг асуудлыг дахин дахин оруулж ирсэн. Өнөөдөр хүмүүс тогтвортой байдлыг яриад байна. Хариуцлагатай байх нь тогтвортой байхын эхлэл. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
МАН тэнэг залуусыг ойлгож байна, АН-ынзанч буур тодорхой, Харин Ц.Нямдорж, Ч.Улаан зэрэг зоногуудийг хараад огиудас хурлээ?! Эд нар зайлсан нь дээрээ?!
2017-09-08
Mng:
Ene ovgon kharakh tsarainii nyyriin buyangyi, ikh muu khyndee! 2 ambartai, gertee TV gyi, Altjingiin tansag bairiig ynegyi tyreseldeg, Erdeneted utsaar yariad gondom shakhdag, China d booljij Tagnuul khiideg................
2017-09-08
manan:
jinhene manan odoo l bii bolon do nyamka yamar bogino harj bnaa
2017-09-08
Зочин:
Энэ нөгөө бидний ман ын сүүлчин могикан гэж боддог нямдорж гуай мөн үү бүүр урам хугарчихлаа
2017-09-08
иргэн Болд:
Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг иргэддээ хувьцаагаар өгнө гээд байсан УИХ-н дарга энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө гэдэгт иргэд бид хүлээсээр байгаа шүү
2017-09-07
зочин:
За мэдэхгүй хэн нь гарсан адилхан эх оронч дүр эсгэсэн эрх мэдэлийн шуналтангууд. Хэнээс хаанаас ямар мөнгөө авч ханж цаддаггүй нийгмийн халамжаа тэтгэх гээд байгаа юм бэ. Эхлээд хүн бүр татвараа төлөөд сурсан дээр байхаа. Далд эдийн засагаа ил болгоё. Нялх хүүхдээ оруулаад 3 сая хүнтэй бид 6 сая утас хэрэглэж байвал яахуу. Бид ядуу юу, эсвэл чадуу юу.
2017-09-07
Иргэн:
Манан-гаас салж чадах болов уу
2017-09-07
manan:
jinhene manan odoo l bii bolon do nyamka yamar bogino harj bnaa