Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн үг хэлсний дараа Ерөнхий сайд чуулганы хуралдаанд үг хэлсэн юм. Үүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр "Засгийн газрыг огцруулах шаардлагагүй" гэсэн саналаар санал хураалт явуулав.
Уг санал хураалтыг гишүүдийн олонхийн саналыг авч чадсангүй, 53.7 хувь нь эсрэг санал өглөө. Тиймээс УИХ-ын дарга Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулав. Мөн дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллах УИХ-ын тогтоолыг баталлаа.
Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ