“Ройтерс”: Монгол Улсын Засгийн газар огцорлоо
2017-09-08

Монгол Улсын парламент Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулав.

 

Эрх баригч нам өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа гаргаж буй томоохон шийдвэр юм.

 

ОХУ болон БНХАУ-ын хооронд оршдог хүн ам цөөнтэй эрдэс баялаг ихтэй тус улсын Ерөнхий сайд нь дөрвөн жилийн хугацаатай  томилогддог. Парламентын ээлжит бус чуулганд оролцсон 73 гишүүдийн 42 нь Засгийн газраа огцруулахыг дэмжсэн аж.  Ерөнхий сайд гишүүдэд хандан “Сүүлийн 25 жилийн хугацаанд 13 удаа Засгийн газар солигдсон” гэж хэлжээ.

 

Тэрбээр "Ардчилсан засаглалтай улс оронд  засгийн газрыг огцруулах нь ердийн зүйл боловч  аливаа зүйл хэм хэмжээнээс давсан тохиолдолд хор хөнөөлтэй байж магадгүй. Эрх баригч засгийн газрыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм биш, харин ч  улс орны хөгжилд саад болж буй алдаа юм" хэмээн мэдэгдлээ.

 

Эрх баригч нам өнгөрсөн онд зохион байгуулагдсан парламентын сонгуульд 76 суудлын 65-д нь ялалт байгуулсан юм. Өнгөрөгч сард эрх баригч намын 30 гишүүн Ерөнхий сайдаа огцрохыг шаардсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин