Ерөнхийлөгчийн хүүг хар тамхи хил давуулахыг оролдсон гэв
2017-09-08

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хүүг “хууль бусаар мансууруулах бодис хил давуулах үйл ажиллагаанд оролцоогүй” хэмээн тус улсын албаныхан мэдээлэв.

 

 

Ерөнхийлөгчийн хүү Пауло Дутертег “БНХАУ-аас Филиппин рүү их хэмжээний хар тамхи хил давуулахыг оролдсон” хэмээн хуулийн байгууллагынхан буруутгасан аж. Уг асуудлаар тэрбээр өчигдөр сенатад үг хэлэхдээ “Ор үндэслэлгүй” хэмээн мэдэгджээ.

 

Тэрбээр энэхүү асуудлаар хуулийн байгууллагынханд гомдол гаргасан байна.

 

Родриго Дутерте Ерөнхийлөгч болсныхоо дараа хар тамхичдын эсрэг тусгай ажиллагаа явуулах болсон юм. Уг хар тамхины дайны улмаас 8000 орчим хүн амиа алдаж, 100 мянган хүн баригджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ёо ёо айлаа шүү:
Баттулгын хүүг л юм байх гэж бодлоо ш дээ
2017-09-08
Зочин:
ААВДАА БУУДУУЛАХ НЬ Л ДЭЭ . НОВШ ЧИНЬ
2017-09-08