Барбуда арал хар салхины улмаас хүн амьдрах боломжгүй болжээ
2017-09-08

Номхон Далайд үүссэн “Ирма” нэртэй хар салхи 185 км/цагийн хурдтайгаар өчигдөр Карибын арлууд болон Пуерто Рико улс, Виржиний арлуудыг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учраад байна.

 

 

“Ирма” хар салхины улмаас Пуерто Рико улсад л гэхэд долоон хүн амиа алджээ.

 

Тэгвэл уг хар салхины улмаас Барбуда арлын барилга байгууламжийн 90 хувь нь нурж, дахин ашиглахын аргагүй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. “Барбуда арал дээр хүн амьдрах ямар ч боломжгүй боллоо” Барбуда улсын Ерөнхий сайд Гастон Браун мэдэгдэв. Уг арал дээр 1600 орчим хүн амьдардаг бөгөөд хар салхи тус арлыг дайран өнгөрөхөөс урьтаж, аврагчид иргэдийг нүүлгэн шилжүүлээд байсан юм. Гэхдээ хар салхины улмаас нэг хүн амиа алдсан болохыг Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцлов.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин