Рианна “ELLE” сэтгүүлийг гурав дахь удаагаа чимлээ
2017-09-08

Дуучин Рианна ирэх сард худалдаанд гарах “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өмнө нь хоёр удаа уг сэтгүүлийг чимжээ.

 

Дуучин бүсгүй өнгөрсөн долоодугаар сараас Саудын Арабын тэрбумтан Хассан Жеймил гэгчтэй болзох болсон.

 

Хос Испанид амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртөж, улмаар тэдний харилцаа нийтэд ил болсон гэхэд болно. Энэ талаар Рианна “Бидний харилцаа маш сайн байгаа. Харилцаагаа шинэ шатанд авчрахыг хүсч байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин