Мексик, Хойд Солонгосын Элчин сайдыг хөөжээ
2017-09-08

Хойд Солонгос улс өнгөрсөн амралтын өдөр түүхэндээ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн.

 

 

Уг туршилтаас хэдхэн хоногийн өмнө Японыг чиглэн алсын тусгалтай баллистик пуужин харвасан билээ. Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан Мексик улсад Хойд Солонгосын бүрэн эрхт Элчин сайд Ким Хён Гилийг хөөсөн байна.

 

Мексикийн эрх баригчид Элчин сайдыг 72 цагийн дотор эх орныг орхин гарахыг шаарджээ. Хэрвээ энэхүү шаардлагыг нь биелүүлэхгүй бол албадан гаргахаа мөн сануулсан аж.

 

Мексик “Хойд Солонгос улс удаа дараа олон улсын энх тайванд аюул учруулсан” гэж мэдэгджээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосыг ээлжит цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан олон улсыг Пхеньянд дарамт учруулах улмаар тус улстай байгуулсан дипломат харилцаагаа цуцлахыг уриалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв шүү, бүх улс орнууд элчин сайд, төлөөлөгчдийг нь улсаасаа хөөх хэрэгтэй.
2017-09-08