Хятадын тэрбумтан АНУ-аас орогнол хүсчээ
2017-09-08

БНХАУ-ын тэрбумтан эр Гуо Вэнгуй АНУ-аас улс төрийн орогнол хүссэн талаар “www.firenewsfeed.com” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр АНУ-ын Нью-Йоркод үл хөдлөхийн бизнес эрхэлдэг юм. Тэрбумтан эр орогнол хүссэн нь саяхан БНХАУ-ын хуулийн байгууллагынхан түүнийг авлигын хэрэгт буруутгаж, баривчлах шийдвэр гаргасантай холбоотой билээ.

 

Түүнийг БНХАУ-ын Аюулгүй байдлын экс дэд сайд Ма Жианд 60 сая юанийн авлига өгсөн болохыг тогтоосон гэв. Мөн авлигаас гадна 18 төрлийн хэрэгт буруутгаж, Засгийн газраас түүнийг олон улсад эрэн сурвалжлах хүсэлтийг “Interpol” агентлагт өгөөл буй юм.

 

Өдгөө 50 настай Гуо Вэнгуй өнгөрсөн 2014 онд Бээжингээс явж, өдгөө гэр бүлийнхээ хамтаар Нью Йорк хотноо амьдардаг билээ. Тэрбээр эх орноо орхин гарахаас өмнө \твиттер хуудсаараа дамжуулан БНХАУ-ын эрх баригчдын авлигын талаарх мэдээллийг нийтэлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
iim zadgai duraaraa mongonii toloo niigemd avilgalga heel hahuul huchee avnuu gehees bagasna gej baihguiee
2017-09-11
зочин:
Монгол улс коммунист орон болсон цагт авилгачидтай тэмцэж чадна
2017-09-08