Хүнсний аюулгүй байдлыг хэлэлцэв
2017-09-08

“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдэвт үндэсний чуулганыг ирэх есдүгээр сард зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар уг үндэсний чуулганыг ЕТГ, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах  чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулан шийдвэрлүүлэх зорилготой аж.

 

Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаануудыг зохион байгуулжээ. Өнөөдөр Төрийн ордны иргэний танхимд  “Монгол хүний эрүүл мэнд-Хүнсний аюулгүй байдал” сэдэвт салбар хуралдаан боллоо.  Хуралдаанд оролцогчид   хүнсний аюулгүй байдлын талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин