Үсээ засуулбал сайн нөхөртэй учирна
2017-09-10

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны  Гал тахиа жилийн намрын тэргүүн шар бич сарын шинийн 19. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. 

 

Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

 

Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин