Том экс эхнэртээ баяр хүргэв

Холливуудын нэрт жүжигчин Том Круз экс эхнэр Кейти Холмст найз залуутай болсонд нь баяр хүргэсэн талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.
Тэрбээр “Би тийм ч их цочирдоогүй. Миний зүгээс тэдэнд хийж чадах ганцхан зүйл бол зөвхөн аз жаргал хүсэх” гэж хэлжээ.
Кейти Холмс саяхнаас экс нөхрийнхөө дотны найз жүжигчин Жейми Фокстой албан ёсоор болзох болсон юм. Хосыг олон жилийн өмнөөс болздог хэмээн хэвлэлүүд бичдэг байсан ч өнөөг хүртэл хоёр тал үгүйсгэсээр байсан.
Том, Кейти нар Сури гэх охинтой билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ