Шүдтэй хүүхэд мэндэлжээ
2017-09-11

Энэтхэгийн Гужарат мужийн ахлах эмч нар нэг сартай хүүхдээс шүд авах мэс засал амжилттай хийсэн талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

Шүд авахуулах мэс засал хийлгэсэн нярай эхээс төрөхдөө шүдтэй байсан нь олныг цочирдуулсан юм. Тэрбээр шүдээсээ болж хөхөө хөхөж чадахгүй байсан учир эмч нар мэс засал хийхээс өөр сонголтгүй болжээ.  Эмч нар мэс заслын үеэр нярайгаас долоон ширхэг шүдийг амжилттай сугалж авсан байна.

 

Нярайн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд “хөхөө бусад хүүхдүүдийн адилаар хөхөж байгаа" хэмээн ээж нь хэвлэлд ярьсан аж. “Ирээдүйд нярайд шүд ургах эсэхийг сайн мэдэхгүй байна” хэмээн уг мэс заслыг ахалсан эмч Мэт Раматри мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин