“Учиртай гурван толгой”-г үнэгүй үзээрэй
2017-09-11

 

"Монгол Улсын соёл урлагийн ажилтны баярын өдөр” энэ сарын 9-16-нд тохиож байага.  Уг өдрийг тохиолдуулан Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зориулан хүмүүнлэгийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ онд Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, БХЯ-тай хамтран нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай сургалттай 29, 55, 25, 116 дугаар сургуулийн сурагчид, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулан “Учиртай гурван толгой” дуурийг үнэ төлбөргүй тоглох аж. Мөн тоглолтын үеэр уран бүтээлчид үзэгчидтэй уулзаж, сонгодог урлагийн талаар танилцуулга хийж, дурсгалын зураг татуулах юм байна.

 

Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ жилийн баярын өдрийг “Хүмүүнлэг Монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор зохион байгуулж байгаа юм байна. Хүмүүнлэг Монголын соёлтой ирээдүй болсон та уг арга хэмжээнд оролцсоноор Монголын дуурийн ноён оргил “Учиртай гурван толгой”-н учрыг олох боломжтой. Ийнхүү зорилтот бүлэгт зориулан тоглох “Учиртай гурван толгой” дуурь энэ сарын 15-нд 15.00 цагаас ганцхан удаа тоглогдох юм байна.

 

Р.Ренчиндулам

Shuud.mn
Сонин хачин