Пхеньян, НҮБ дахь АНУ-ын элчийг “биеэ үнэлэгч” гэжээ
2017-09-11

Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг цахим сайтаараа дамжуулан НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Никки Хейлиг “биеэ үнэлэгч” хэмээн доромжилсон талаар “www.independent.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тус агентлаг элчийг “банзлынхаа хормойг дэрвүүлсэн биеэ үнэлэгч” гэсэн юм.

 

Никки өнгөрсөн хугацаанд Хойд Солонгосын эсрэг хатуу хориг хэмжээ авахыг НҮБ-д шаардаж, Аюулгүй зөвлөлийг уг асуудлаар хуралдахыг уриалж байна. 

 

Тэрбээр энэ амралтын өдөр зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн Пхеньяны эсрэг шинэ төрлийн хориг тавих хэрэгтэй хэмээн мэдэгдэж, уг хүсэлтээ Аюулгүй зөвлөлд хүргүүлээд буй юм. Хойд Солонгосын гол түнш улсууд болон БНХАУ болон ОХУ-ыг тус улсад дарамт үзүүлэхийг хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
rs:
yag unen
2017-09-11
Зочин:
Оросууд өөрсдөө дарамтлуулж байж АНУ гын үгэнд орж харагдаач. Тэнэг биш бол тийм үйлдэл хэзээ ч хийхгүй
2017-09-11
zochin:
Unen helsen baina.
2017-09-11