Славен Биличийн байр суурь ганхаж эхэллээ
2017-09-11

 

Английн Вэстхэм Юнайтед баг Премьер лигийн шинэ улирлыг тун тааруу эхлүүлсэн. Тэд эхний 3 тойрогт дараалан ялагдал хүлээсэн бөгөөд 2 гоол оруулж, 10 гоол алдсан үзүүлэлттэй лигийн хүснэгтийн сүүлийн байранд бичигдэж байгаа. Харин тэд өнөө шөнө лигийн шинэ гишүүн, улирлыг тун сайн эхлүүлээд байгаа Хаддерсфилд Таун багийн эсрэг 4-р тойргийн тоглолтоо хийнэ.

 

Энэхүү тоглолтын үр дүн яаж ч гарсан байсан багийн менежер халагдаж магадгүй гэсэн цуу яриа газар аваад байна. Учир нь саяхан Вэстхэм Юнайтед багийн удирдлагууд Итали мэргэжилтэн Маурицио Сарритай холбоо тогтоосон байна. Хэдийгээр 2 тал ямар нэг тохиролцоонд хүрсэн нь тодорхой биш ч Славен Биличийг солих алхам байсан гэдэг нь маш тодорхой юм.

 

2015 оноос хойш Зүүн Лондоны багийг удирдаж тун боломжийн амжилтыг үзүүлж байсан Хорват мэргэжилтний хувьд нийт 105 тоглолтод багаа удирдаж 38 хожил, 27 тэнцээ, 36 хожигдол гэсэн үзүүлэлттэй байгаа билээ.

 

Харин Вэстхэмтэй нэр холбогдсон Итали мэргэжилтний хувьд мөн л 2015 оноос хойш Наполи клубыг удирдаж байгаа. Наполиг удирдан 102 тоглолт хийчихээд байгаа тэрбээр 68 хожил, 18 тэнцээтэй байгаа нь тун өндөр үзүүлэлт юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин