Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
2017-09-11

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай батальон өнөөдөр эх орондоо ирлээ.

 

 

Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлсэн батальоны бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат угтан авч "Эрсдэлтэй хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн сэтгэлээр амжилттай биелүүлсэн та бүхнээр бахархаж байна" хэмээн хүн бүрт тусгайлан баяр хүргэв. Өдгөө ажиллагааны газар оронд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VII ээлжийн батальон үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэж байна.

Shuud.mn
Сонин хачин