Орос, Хятадын эрх баригчид Пхеньяны эсрэг нэгдлээ
2017-09-12

Хойд Солонгос зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүй зөвлөл тус улсын эсрэг шинэ хориг тавихаар болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Хойд Солонгост хориг тавих нь эрсдлийг улам нэмэгдүүлнэ” хэмээн Пхеньяныг хамгаалж байсан ОХУ болон БНХАУ шинэ хоригт нэгдэж буйгаа албан ёсоор зарлажээ.

 

“Орос, Хятад хоёр Хойд Солонгосын гол холбоотон бөгөөд Аюулгүй зөвлөлийн хоригт нэгдсэнээр тус улсад ихээхэн дарамттай нүүр тулах болно” хэмээн НҮБ-д суугаа АНУ-ын элч Никки Хейли мэдэгдэв.

 

АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосын нүүрс, хар тугалга, далайн экспортыг хориглох шийдвэр гаргасан байна.

 

Пхеньян сүүлд гаргана авсан устөрөгчийн бөмбөгөөрөө АНУ-ыг газрын хөрснөөс арчина хэмээн заналхийлж буй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин