Төрийн түүхийн музей нээлтээ хийлээ
2012-01-12

Ардчилсан Үндсэн хууль баталсны 20 жилийн ойн хүрээнд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборын нэг давхар дахь Төрийн түүхийн музей нээлт боллоо. Нээлтийн ёслолд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Энэхүү музейд Ерөнхий сайд агсан А.Амарын бичгийн ширээ, нүдний жил, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу агсны хэт хутга, төрийн хан хуур, Ю.Цэдэнбал даргын тоглож байсан шатар, Их Богд Жибзундамбын хүрэм, 1911 оноос хойшхи төрийн сүлдүүд зэрэг ховор бүтээлүүд болон түүхэн гэрэл зургууд багтжээ. Дашрамд сонирхуулахад, манай улс 1911 оноос хойш төрийн сүлдээ таван удаа сольж байжээ.
Shuud.mn
Сонин хачин
музей байгуулах ажилд хамтран зүтгэсэн дүү нартаа баяр хүргэье. та нар чадсан шүү . бүх монгол даяар та нарыг харж үзэж байна . та нар чадлаа.
2012-01-14