Жанет Жексон тоглолтынхоо үеэр уйлав
2017-09-12

Попын хаан Майкл Жексоны дүү, дуучин Жанет Жексон ээж болсноосоо хойш шинэ уран бүтээл гаргах болон тоглолтоо хийгээгүй билээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 50 настайдаа Эисса гэх хүүтэй болсон юм.

 

Тэгвэл дуучин эмэгтэй “Харви” болон “Ирма” хар салхины улмаас хохирол амсаад буй Хьюстон хотноо тоглолтоо хийж, байгалийн гамшгийн уршгаар сэтгэл санааны хохирол амсаад буй фэнүүддээ сэтгэлийн хүч хайрласан талаар “www.news.com.au” сайт мэдээллээ.

 

Тэрбээр тоглолтын үеэр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унагаасан байна. Түүний уйлсан нь түүний хүүгийн аав Виссам Аль Манатай холбоотой гэв.

 

Хос анхны хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байхдаа салсан билээ. Салалтын шалтгаан өнөөг хүртэл нууц хэвээр байна.  Тэд таван жилийн өмнө гэрлэсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин