Ким Чен Уны гэргий олны өмнө гарлаа
2017-09-12

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ оны эхээр гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан талаар хэвлэлүүд өнгөрөгч сард мэдээлсэн билээ.

 

 

Пхеньяны ойрын эх сурвалж “Ким Чен Уны гэргий Ли Соль Ю зургаан сарын өмнө амаржиж, хүүтэй болсон” гэж мэдээлжээ. Ли Соль Ю гурван жилийн өмнө охин түрүүлсэн бол жил хагасын өмнө хүү төрүүлсөн билээ.

 

Хойд Солонгос улс саяхан зургаа дахь удаагаа цөмийн туршилт амжилттай хийсэн юм.  Туршилт амжилттай болсныг тохиолдуулан Ким Чен Ун энэ долоо хоногийн эхээр томоохон хүлээн авалт зохион байгуулсан байна.

 

 

Уг хүлээн авалтад жил орчим олны өмнө гараагүй тус улсын Тэргүүн хатагтай оролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энэ нэг тэнэг улс өөрсдийгөө бөмбөгдүүлэх гээд л байдаг
2017-09-13