Эцэг, эхчүүдийн үндэсний анхдугаар зөвлөгөөн болно
2017-09-12

Манай улсад сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлын нэг нь хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжлийн асуудал билээ. Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй холбоотой “Өсвөр насны хүүхэд амиа хорложээ”, “Хар тамхи хэрэглэжээ”, “Хулгай, дээрэм бүлэглэн үйлджээ” зэрэг сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл олон гарч байна. Энэ мэт үзэгдлүүд төр, эцэг, эхчүүд өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэхийг хамтдаа ярилцаж, шийдэх цаг болсон гэдгийг илтгэдэг. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөн есдүгээр сарын 15-нд болох аж. Энэхүү зөвлөгөөнтэй холбоотой хэвлэлийн бага хурал маргааш болно.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин