НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга иргэдийг хохироожээ
2017-09-12

Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах “Ургах наран” хорооллын бохир хальж тус хороололд амьдарч буй 432 өрхийн эрх ашиг зөрчигдөөд зогсохгүй онц байдал зарлах хэмжээнд хүрсэн. Энэ асуудлыг нийслэл болон дүүргээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж бохирыг соруулах, хөрсийг халдваргүйжүүлэх ажил хийдэг ч бохирын систем төвийн шугамд холбогдоогүйгээс эргээд л нөхцөл байдал хүндэрдэг. Үүнтэй ижил нөхцөл байдал Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт баригдсан 48 дугаар байранд үүсээд байна.

 

 

Тус байрны оршин суугч 71 өрхийн эрх ашиг дээрхтэй ижил байдалд хүрчээ. Энэ талаар тус байрны оршин суугчид хэлэхдээ “00”-ийн өрөөнөөс бохир үнэртдэг, гэрэл байнга шатдаг, гэрлээ солингуут өөдөөс бууддаг, разетик нь ажилладаггүй, зоорийн давхарт ус алддаг, бороо орохоор цонх, хана даган ус орж ирдэг” зэргээр гомдоллож байна. Тэд эдгээр асуудлаа шийдвэрлүүлэхээр “Гэгээн-Өргөө” нэртэй СӨХ байгуулж, тус барилгыг барьсан “ЭН-ЭМ-СИ-ЖИ” компанийн захирал С.Догмиддуламд ханджээ. Гэвч оршин суугчдын хүсэлтэд “Удахгүй шийдвэр өгнө” гэсэн хариу өгөөд гурван жил болсон гэнэ. Тиймээс тэд энэ компани байдаг эсэхийг тодруулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан аж.  Тус шүүхээс “ЭН-ЭМ-СИ-ЖИ” компанийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаанийн I, II хэлтэст үүрэг болгоод нэг жил болсон гэнэ. Ингээд тус байрны оршин суугчид амьдрах эрх нь зөрчигдөж буй энэ асуудлаар хэнд хандаж, хэрхэн шийдвэрлүүлэхээ мэдэхгүй байна.

 

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар энэ  48 дугаар байр болон “Ургах наран” хорооллыг нэг компани барьсан гэнэ. Мөн стандартын шаардлага хангаагүй тус барилгаас үүдэн оршин суугчдаас ирэх гомдлоос бултах үүднээс тэд компанийн нэрээ өөрчилж, мөн өөрийн өндөр настай ээжийгээ компанийн захирлаар томилсон гэх хардлага оршин суугчдын дунд байна.

 

“ЭН-ЭМ-СИ-ЖИ” компанийн эзэн нь НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга аж. Тэгэхээр мань эр чаддаггүй зүйлээрээ оролдож, өчнөөн олон айлын хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хог болгон хувиргасан гэсэн үг. Эргээд зарахад хэн ч авахгүй үнэгүйдсэн орон сууц цөөнгүй хүнийг өр зээлийн дарамтад амьдруулж буй нь мэдээж. Тэрбээр чанаргүй барилга барьж, асуудал үүсэнгүүт компаниа ээж С.Догмиддуламынхаа нэр дээр шилжүүлжээ. Нэр цэвэр улстөрч болохын тулд ээжийгээ намагт үлдээсэн гэсэн үг. Гаражид ус алдаж, машин зэврүүллээ, тог цахилгааны асуудал үүслээ гэж оршин суугчид гомдол гаргах үед  ээж С.Догмиддулам нь ирдэг байсан ч сүүлийн үед бүр сураг тасарсан гэнэ. Цагдаа нар ч хаягийг нь тогтоочих санаатай бүтэн жил “ажиллаж” байгаа гэнэ лээ.

 

Ичих нүүр, цочих булчирхайтай бол Ч.Гантулга төлөөлөгч чанаргүй барилга дээрээ очиж, иргэдэдтэй уулзах хэрэгтэй. Тэд өөрт нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, яаж хохирсоныг чихээрээ сонсч, нүдэрээ харах ёстой. Өдгөө 48 дугаар байрны оршин суугчдын асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол бохир нь хальж гамшгийн хэмжээнд хүрдэг, оршин суугчид нь унтахдаа ч зузаан хувцаснаас салалгүй өвөлждөг “Ургах наран” хорооллын түүх давтагдах нь.

 

ЭХ СУРВАЛЖ: lag.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Дэлдэгч:
Ашгуй нэг барисан юм бол эзэнтэй болж. Одоо менгее буцааж авахаар хеецелдех хэрэгтэй. Наад нехрийн чинь гэр бул телж чадна аа чадна.
2017-09-13
irgen:
ene nuguu salaavch Ganhuyagiin duu bizdee
2017-09-13
Зочин:
Энэ Гантулгатангуудыг яанаа
2017-09-13
zochin:
uu za za, ah duu 2 ch taarch de, taarsan taar shuudainuud bn da tegvel
2017-09-12
Зочин:
Nuguu talx ganhuyagiin dyy gesen shuu ene lalar chin
2017-09-12
Үнэн үг:
Үл бүтэх юмнууд ард түмний хөрөнгөөр бизнес хийж, тэр мөнгөөрөө эргээд төрийн эрх мэдлийг худалдаж авдаг тодорхой жишээ энэ мөн. Монгол орны хувь заяагаар тоглодог явдлыг зогсоож, энэ тогтолцоог ард түмэн халах ёстой. Ийм өөрчлөлтийг олон түмэн эрслэн босч хийхгүй бол Монголчуудын хувь заяа эмгэнэлээр дуусаж байна.
2017-09-12
Зочин:
52 р сургуулийн хашаанд байшин бариад хулхидаад алга болсон олдохгүй байсан чинь баахан айлд гараж давхар зарсан даа...
2017-09-12
Зочин:
энэ гөлийсөн луйварчин сдаа хэзээ заваараа иргэдийн төлөөлөгч болчдын сдаа. Муриач, худалч, луйварчин ёсөн шид нь бүрдсэн суга.
2017-09-12