Шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хангаж байна
2017-09-12

 

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулж буй Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дугаар тэмцээн Турк улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25 наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд болно.

 

Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн баг, тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

 

Шигшээ багийн дасгалжуулагчаар Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат ажиллаж байна. Харин багийн ахлагчаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяр ахалж явах юм.

 

ОБЕГ-ын даргын 2015 оны А/43 тоот тушаалаар Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монгол Улсын шигшээ баг байгуулагдсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин