Дараагийн Засгийн газрын “давхар дээл”-ний бодлого буюу 1+?
2017-09-13

Улс төрийн “хэл”-д “давхар дээл” гэдэг үг нэмэгдээд байгаагүй хугацаа өнгөрөв. Хууль, журманд ороогүй л болохоос энэ үгийг бараг л албан ёсны мэт хэрэглэдэг болсон. “Давхар дээл” гэхээр УИХ, Засгийн газрын гишүүний албыг хэлж байгааг хэн ч ойлгоно. Энэхүү “давхар дээл”-ийн автор нь ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат юм. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа “давхар дээл”-тэй дайн зарлаж жагсаал хүртэл хийж явлаа.

 

 

Тэр үеийн Чингисийн талбайд 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд жагсч, давхар дээл тайлах ёслол үйлдэж байв. Шинэчлэлийн засгийн газрын 17 сайдыг “давхар дээл”-ээ тайлахыг шаардаж ийнхүү Чингисийн талбайд гурван цагийн турш жагсч байсан юм. Тэр үеэр Ж.Мөнхбат “...Дампуурсан төр засгийн “давхар дээл”-ийг тайлуулах цуглааныг МАН сөрөг хүчнийхээ хувьд зохион байгуулж байна. Бид бүхэн шантрахгүй. Давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн газрыг огцортол нь, засгийн газраа хайцаалбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ” гэж байв. 

 

Гэвч хоёрхон жилийн дараа өөрөө УИХ-ын гишүүн,ЗГХЭГ-ын дарга болж өнөөх “давхар дээл”-ээ өмсч орхисон. Нэлээд шүүмжлүүлсэн. Ж.Мөнхбат 2016 оны долоодугаар сарын 22-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны сонгуулийн дүнд бий болсон шинэчлэлийн Засгийн газар 19 сайдтай байсан. Энэ сайд нар бараг л 100 хувь “давхар дээл’’-тэй байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр МАН энэ байдлыг эрс бууруулах зарчмыг барьж ажиллалаа. Үндсэн чиг үүргийн яамны сайд нарыг давхар байж болох гэдэг хувилбарыг хаана ч ярьдаг. Гэхдээ үндсэн чиг үүргийн яамд 5-6 л байгаа шүү дээ. “Давхар дээл”-тэй 19 сайдын дэргэд МАН энэ удаад Засгийн газрынхаа гуравны нэгийг буюу 50-аас доош хувийг нь давхар албан тушаалтай байлгах бодлого барьж байна. Энэ бол дэвшил” гэсэн тайлбаргы өгсөн юм. Харин сөрөг хүчин АН-ынхан “...Давхар дээлийг эсэргүүцэж байна гэж хашгираад байсан МАН-ынхан, тэр дундаа Ж.Мөнхбат өөрөө ЗГХЭГ-ын дарга болж давхар дээл өмслөө.

 

Давхар дээлтэй байх нөхцөлөө хуульд өөрчлөлт оруулах замаар хийж байна” хэмээн шүүмжилж байсан юм. Нөгөөтэйгүүр тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Засгийн газрын “давхар дээл”-д шүүмжлэлтэй хандаж байсан. Гэвч зөвшилцөл хэмээх нэртэй танилцуулга өгөөд л энэ асуудал хэрэгжээд явчихсан юм. Одоо МАН дахиад Засгийн газар байгуулах гэж байна. Хүссэн хүсээгүй “давхар дээл”-ийн тухай яригдана. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд нь УИХ-аас томилогдвол сөрөг хүчнээс эхлээд сөрж дуугарч таарна. Энэ удаад ийм шүүмжлэлд өртөх нь бараг л тодорхой болоод байна. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад 30 гаруй гишүүн гарын үсэг зурж хүчин зүтгэсэн. Бүгд биш гэхэд хэд хэд нь сайд болчих хүсэлтэй л байгаа. Дээрээс нь МАН доторх бүлэг, фракцуудын төлөөллийг энэ засагт багтаахгүй бол болохгүй. Тэгэхгүй бол саяын давалгаа шиг нэг хөдлөөд түлхээд унагачихаж мэднэ.

 

Ингэсээр 1996-2000 онд АН-ынхан засгаа хэд сольсон түүхийг МАН давтаж болзошгүй юм. Яг одоо бол Засгийн газрын ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн таван яам байна. Үүн дээр Ерөнхий сайдыг УИХ-аас гаргаж ирнэ гэдэг хувилбар дээр бүлэг, фракцууд нь тохироод байгаа гэх мэдээлэл байна. энэ яахав, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохгүй гэсэн ХАР ХҮЧ-ний бодлого байх. ХАР ХҮЧ одоогоор хүчтэй байгаа.

 

Тэгэхээр Ерөнхий сайд УИХ-аас төрөх магадлал өндөр. Дараагийн Засгийн газарт дор хаяж зургаан сайд “давхар дээл”-тэй байна гэсэн үг. Дээр хэлснээр Засгийн газраа тогтвортой байдлыг бодно гэвэл “давхар дээл”-тэй сайд үүнээс ч олон төрж магадгүй. Түүнээс гадна Засгийн газрын бүтцийг өөрчилж, яамдын тоог нэмэх тухай ч яригдаж байгаа аж. Энэ нь УИх-аас аль болох олон сайд засагт багтааж, “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх арга бололтой юм.

 

Б.ДАМДИН-ОЧИР 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мөнхбатыг овоо гөлөг юм гэж боддог байсан хэрэггүй хог юм билээ. ТЕГ-т байгааардчилсан Арвинсангийн бууны нохой Баясгалан гэгчийг нутгийн зөвлөл нэрээр одоо болтол солихгүй л байгаа шүү!!
2017-09-15
Зочин:
hurelsuh er said bolvol MAN duusaa. urvagch dulzengeer udirduuldag nam gej haa bsiin kkk.dandaa urvagchid tsuglahiimuu haashaa en. durgui ni hurvel bie bieneesee urvaad l araas ni hutga shaagaad l aan.
2017-09-14
Зочин:
Давхар дээлийг халах хэрэгтэй 1 Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй 2 т УИХ ийн гишүүн хэлсэн үг хиисэн үилдэлдээ хариуцлага хүлээдэггүй Энэ нь засгийн газрын гишүүн болсон ч аль алинд нь хариуцлага хүлээдэггүй байж болно гэсэн үг
2017-09-13
Давхар дээлтэй мөнхбатад:
Ичдэггүй муу амьсгаа, давхар дээлийг ингэж үхэн хатан эсэргүүцэж байснаа мартаад ичих чүгүй өөрөө давхар дээлтэй болсондоо , муу тэнэг хөдөөний мангар хотжиж амжаагүй байж засагт суугаад их хуцдаг болсон нохойдоо
2017-09-13
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-09-13
Зочин:
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
2017-09-13
Зочин:
Манай ерөнхийлөгчид, ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд Америк, Европ, Орос, Япон гэх мэт бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, ардчилсан чөлөөт сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, УИХ-ыг тараах гэж солиорч хашгачсаар явна.
2017-09-13
Зочин:
Дэлхийн улс орнууд одоогоос 300 орчим жилийн өмнө үүссэн гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Дэлийн суут ухаантнууд фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр эрчимтэй ажиллаж байна. Хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах эм гаргаж авах нь лавтай.
2017-09-13
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2017-09-13
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2017-09-13
хүн хүн:
Эрх мэдлэд хүсэн хоёр бүлэглэл 1 , Гадаадын гар хөл болсон МАНАН хэмээх хулгайч алуурчин луйварчин эх орноо худалдагч эрлийз хурлийз хар хүч 2 Нөгөө тараас эрх мэдэлд хүрсэн Монголоо гэсэн сэтгэлтэй дотоодын хулгайч луйварчин нарын бүлэглэл хоёрийн хооронд эрх мэдлийн Эх ороний хувь заяны төлөөх тэмцэл явагдаж байна
2017-09-13
зочин:
Яамдын тоо нэмэх нь Хулгайч нар өөртөө арбан тушаал гараж байгаа хэрэг
2017-09-13
үнэн:
яг тийм дээ
2017-09-13
irgen:
er ni bol davhar deelendee bish, chadvargui umnuud davhar ajil avchaad ajlaa hiihiin orond oorsdiinhoo toloo ajillaad uls ard tymnii toloo yuch hiihgui, ulsaa hogjyylehgui namuudiin luivar togloom hiigeed baigaad l hamag uchir baina. Mongold er ni namuudiin ach holbogdoliig ustgah heregtei, haantai baisan uls, eronhiilogchtei l uls baimaar baina
2017-09-13
Зочин:
Мэргэжлийн хүмүүсээр нь яамдыг хариуцуулъя
2017-09-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-13
Зочин:
Хүрэлсүх бол урвагч бөгөөд хагалан бутаргагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. Болгоомжлогтун.
2017-09-13
Зочин:
Яг одоо Монгол улс цасан шуургатай байна. Харин сайн малчид нь давхар дээл өмсвөл мал гарздахгүй энэ шуургыг давж чадна.
2017-09-13
Зочин:
Давхар дээл муу юм шиг байгаа ч зөв хүн нь давхар дээлтэй байвал сайн зүйл шүү.
2017-09-13
Зочин:
Давхар дээлийг халах хэрэгтэй 1 Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй 2 т УИХ ийн гишүүн хэлсэн үг хиисэн үилдэлдээ хариуцлага хүлээдэггүй Энэ нь засгийн газрын гишүүн болсон ч аль алинд нь хариуцлага хүлээдэггүй байж болно гэсэн үг
Зочин:
МАН -АН одоо хэрэгүйдээ Ард түмэн 26 жилд Ард түмэн хулгай луйвар хууран мэхлэлт зэргээр нь мөн чанарын нь тансан ,,, Дөрөв дөрвөн жилээр мэхлэглдсээр луйвардуулсаар залхсан хаширсан ойлогсон Энэ нь ч Ерөнхийрөгчийн сонгуулаар Ард түмэний олнох нь С Ганбаатарыг сонгосноор харагдсан МАН ба МАНАН луйвар хийгээгүй болд С Ганбаатар гарах байлаа
2017-09-13
Буруу Цолмон:
МАН бол МАХН ийн дотор олон жил үүрлэн бугалсан эдээ бээр юм Энэ эдээ бээр МАХНийн 80гаруу жил би болгож бүтээсэн бүхийл зүүлийг булааж нураан устгаж Баасан ламын байгуулсан МАН ийн нэрийг Баасан ламын амь насаар солиж авч Хүний нийгэмийн хүн чанарыг булшлаж Монгол төрийн эрх мэдлийг Нам нэрээр сэм хуйвалдан булааж МАНАН хэмээх гадаадын луйварчин нарын уяны нохой нь болсон бүлэглэл би болож Эх орон газар нутаг баялгаа гаднийханд хахуулийн мөнгөөр өгч Хуулийг өөрийн эрх ашигад тохируулан өөрчлөж Шудраг ёсын булашлан үгүй хийсээр байгаа МАНАН хэмээх хар хуч ба дотоодын хулгайч нарын хоорондын энэ тэмцэлд МАНАН хэмээх хар хүч би болгосон бүхийл хүчээрээ эрх мэдлээ хадгалаж үлдхээр шийдэж хоръ найруулсан бололтой Одоо Ерөнхийлөгч л хориг тавих үлдэх юм байна
2017-09-13
үнэн:
яг тийм дээ
asa:
дараагийн засаг хурдан байгуулагдаж ажилдаа орох хэрэгтэй байна. өвөлжилтийн асуудал өр зээл гээд олон ажил байна. иргэн хүний нүдээр харахад мэргэжлийн засгаас хувь илүү засаг байгуулагдах байх гэж хүлээж байна.
2017-09-13
Учрал:
Шинэ ЗГ хурдан байгуулж ажилдаа орохгүй бол улс орны байдал хүндхэн байна шүү
2017-09-13
аса....:
Засаг төр хурдан эмхэрч цэгцэрч, улс орны дараа дараагийн ажил асуудлыг шийдэх ёстой. Өвөлжилт төсөв, санхүү....
2017-09-13
Зочин:
Саяхан Засгаа огцоруулсан Ардын намын Баатрууд хүчээр түрээ барин Сайд болцогоож ,давхар дээл өмсцөгөөж , Мэрэгжилийн бус хүмүүсээр танхимаа бүрдүүлэх аваас Ардын нам 2020 онд Парламентад бүлэггүй хоцорно харж л байгаарай !!!
2017-09-13
zochin:
helsen yarisanaa tag martdag Munhbat meted alban tushaal avah baitugai duugarah ch erh baihgui hudlaa yariad uur yu ch hiij medne dee
2017-09-13
Зочин:
Яамдын тоог нэмбэл МАН ч 2020 онд дуусаа дуусаа.
2017-09-13
зочин:
Яамдын тоо нэмэх нь Хулгайч нар өөртөө арбан тушаал гараж байгаа хэрэг
зочин:
давхар дээлээ боливол таарна
2017-09-13
зочин:
Ийм утгагүй хэлсэндээ хүрдэггүй байвал МАН-ын нэр хүнд улам л муудна даа.Яасан цаг үе нөхцөл байдлаа ойлгодоггүй нөхөд вэ?
2017-09-13
зочин:
УЛС ТӨРЧДИЙГ ХАРАХ, СОНСОХ БҮРТ ДОТОР МУУХАЙ ОРГИХИЙН
2017-09-13