Парис Жексон найз залуутай болжээ
2017-09-13

Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон найз залуутай болсон талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

Өдгөө 19 настай Парис, Кеган Эллан гэх жүжигчин залуутай болзох болжээ. Парис Малибу дахь тансаг эдлэн газартаа найз залуутайгаа амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.

 

Кеган найз бүсгүйгээсээ есөн насаар ах бөгөөд өнгөрсөн сард анх танилцсан гэнэ.

 

Жүжигчин эр “Pretty Little Liars” цувралд тоглож, олонд алдаршсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин