“Ирма” хар салхи дайран өнгөрсөн мужид Трамп очно
2017-09-13

“Ирма” хар салхи АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан билээ.

 

 

Хар салхинаас эрх баригчид хоёр сая иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн юм. Флорида мужид 20 сая иргэн амьдардаг бөгөөд одоогоор таван сая иргэн цахилгаангүй болж, хүндхэн нөхцөлд амьдарч буй гэнэ.

 

Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп албаны хүмүүсийн хамтаар маргааш Флорида мужид очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон байна.

 

“Ирма” хар салхинаас гурван долоо хоногийн өмнө “Харви” нэртэй хар салхи Хьюстон хотод их хэмжээний хохирол учруулсан. Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нар гэнэтийн байгалийн гамшгийн дараа Хьюстон хотноо зочилж, оршин суугчдад сэтгэлийн дэм хайрласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Муухай мэдээ вэ
2017-09-13
Зочин:
Харамсалтай
2017-09-13