МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр хуваагдаагүй

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцсэн асуудлууд болон гаргасан шийдвэрүүдийг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх танилцуулсан юм. Хурлаар МАН-ын ээлжит Бага хурлыг энэ сарын 25 хуралдуулахаар товлосон. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, орон тооны бус нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгийн дарга болон дэд дарга нараас бүрдсэн Бага хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн байгуулжээ. Түүнчлэн цаг үеийн асуудлаар хэлэлцэж, болж буй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгснийг дуулгалаа.
Тэрбээр “МАН бол ардчилалтай нам, УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр хуваагдаагүй, талцаагүй. Цаашид ч эв нэгдэлтэй байж улс эх орныхоо төлөө ажиллана” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн өнөөдрийн МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал эв нэгдэлтэй, харилцан ойлголцсон хурал болсон гэдгийг онцоллоо. Удирдах Зөвлөл нийт 33 гишүүнтэйгээс өнөөдрийн хуралд 30 гишүүн оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ