14 компанийн тусгай зөвшөөрлийг цуцална
2017-09-14

Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална

 

 

Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод даалгав. Ингэснээр нэр бүхий  аж ахуйн нэгжүүдийн 14 зөвшөөрлийг хүчингүй болох юм байна.

 

Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор дээрх газруудын хилийн заагийг тогтоон нийт 754.8 мянга га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн судалгаа гарган, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, оруулсан хөрөнгө оруулалт, зардлын хэмжээг тооцон, геологи хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, татварын байгууллагад гаргасан тайлан, татвар төлөлтөд дүгнэлт хийсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ:
ОРХОН ГОЛЫН ЭХЭНД ЯМАРЧ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ДУРААРАА ДУРГИЖ БАЙГАА НИНЖА НАРТ АРГА ХЭМЖЭЭ АВ. 1100КМ УРТ ОРХОН ГОЛЫН ЗУН БОЛГОН УЛААНААР ЭРГҮҮЛЖ БАЙНА. ТӨРИЙН АЛБАНЫ ШААРДЛАГЫГ НОХОЙ ХУЦСАН ЧИНЭЭ ТООДОГГҮЙ ГЭСЭН ШҮҮ. 20 ГАРАН ХХК БАЙДАГ ГЭСЭН ШҮҮ.
2019-01-07