Есөн албан хаагчид хурандаа цол олголоо
2017-09-14

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/719 дүгээр тушаалаар зэвсэгт хүчин, онцгой байдал, хилийн цэргийн байгууллагаас нийт есөн алба хаагч хурандаа цолоор шагнагдлаа.

 

 

Онцгой байдлын ерөнхий газраас Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Амгалан, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ж.Оргодол, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа  С.Баттөмөр нар хурандаа  цол хүртлээ.

 

Хурандаа цолыг өнөөдөр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон даргын зөвлөлийн  гишүүд гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
muhulai:
odoogiin hurandaa,generaluud ERUNDAA yum shuu.
2017-09-14