Флоридад хар салхины улмаас найман хүн амиа алджээ
2017-09-14

“Ирма” хар салхи АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулаад буй юм. Тус мужид гурван сая иргэн цахилгаангүй хүндхэн нөхцөлд амьдарч байна. Тэгвэл хар салхины улмаас найман хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хар салхины үеэр асрамжийн газарт байсан иргэд амиа алдсан байна.  Хүчтэй газар сувиллын газрыг сүйтгэж, улмаар нураасан аж.

 

 

Аврагчид өчигдөр уг асрамжийн газрын 115 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Флорида мужийн баруун хэсэгт хоёр хүн шуурганаас амиа алдсан юм. “Ирма” хар салхины улмаас Карибын тэнгисийн орнуудад 40 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин