Хятадын банкууд БНАСАУ-д санхүүгийн үйлчилгээ үзүүлэхгүй

Хойд Солонгос улс зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан БНХАУ-ын төрийн мэдлийн дөрвөн том компани тус улсын иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээ зогсоосон талаар “www.ft.com” сайт мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын эрх баригчдыг шүүмжилж, Хойд Солонгост дарамт үзүүлэхийг шаардсантай холбоотой юм.
БНХАУ-ын Бүтээн байгуулалтын банк өнгөрөгч сарын 28-наас Хойд Солонгостой бизнесийн харилцаагаа бүрмөсөн зогсоосон бол тус улсын Үйлдвэрлэл, худалдааны банк өнгөрсөн долдугаар сарын 16-наас ш Хойд Солонгос, Иранаас шинэ харилцагч авахаа зогсоосон билээ.
НҮБ-ын Аюулгүй зөвлөл энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавихаар тохиролцсон юм. Уг хоригоос өмнө Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын иргэдийн гадаад дахь дансыг царцаасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ