Халдлагаар хоёр цагдаа амиа алджээ
2017-09-14

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах хөлбөмбөгийн талбайн өмнө амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Халдлага өчигдөр орон нутгийн цагаар 3.45 цагийн орчимд болсон байна. “Халдлагаар үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн хоёр албан хаагч амиа алдсан” хэмээн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нажиб Даниш мэдэгдэв. Халдлага болох үед олон хүн хэргийн газар байжээ.

 

Халдлагын хариуцлагыг ямар нэгэн террорист бүлэглэл хүлээгээгүй байгаа бөгөөд эрх баригчид “Талибан бүлэглэл халдлага үйлдсэн” хэмээн мэдэгджээ. Талибанчууд өнгөрсөн сард олон удаа халдлага үйлдэж, 70 орчим хүний аминд хүрээд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин