Тавантолгойн нүүрс тээврийн гацааг арилгана
2017-09-14

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминтай өчигдөр уулзаж, Монгол Улс, БНХАУ-ын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

 

Уулзалтын үеэр сайд Д.Ганбат хоёр улсын тээврийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм. Тухайлбал, Тавантолгой нүүрсний уурхайгаас тээвэрлэгдэж буй нүүрс тээвэрлэлт Ганц модны боомтоор нэвтрэх үйл ажиллагаа саатсаны улмаас автомашины урт дараалал үүсч тээвэрчдэд онц хүндрэл үүссэн тухай дурьдаж яаралтай энэ асуудлыг хэвийн байдалд оруулах Хятадын боомтын болон холбогдох бусад байгууллагуудад мэдэгдэж арга хэмжээ авч өгөхийг хүсэв. Энэхүү асуудлын хүрээнд тус чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах арга хэмжээг Монголын талаас шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хил, гаалийн хяналтын чиглэлд Хятадын талтай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

 

Элчин сайд Син Хаймин тулгамдаад байгаа дээрх асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудад уламжилж, ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэж, бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн цаашид тээврийн салбарт хоёр тал идэвхитэй хамтран ажиллаж, Хятадын талаас бүхий л боломж бололцоог эрэлхийлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Za neg xewiin bolgood ajilaa jigdrvvleed ogoosei
2017-09-14
би:
Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх бодлогын эхлэл нь боомтод дараалал үүсгэх. Хятад эзэнтэй машиныг монгол жолооч бариад нутаг руу нь хүний нүүрс ачаад орж байхад боомтоо чангална гэдгийг үүнээс өөрөөр тайлбарлах хэрэггүй.Хориотой бараа орсон гэдэг бол шалтаг төдий. Тэртэй тэргүй фургон жижиг тэргээр их багаар янз бүрийн юм зөөж байхад хужаа гааль хэзээ ингэж байлаа. Манай дарганцрууд үнэ унагах далд бодлогыг ойлгохгүй тээврийг хурдлуулах юм яриад байх юм. Зүй нь машины хятад эзэд өөрийн талын удирдлагадаа шаардлага тавьтал нь хүлээсэн бол юм өөрөөрэргэж манайд ашигтай тусах байсан юмсан. Даан ч үүрэг гүйцэтгэх хугацаандаа ахиухан нүүрс гаргаад ашиг олох сонирхол нь илүү хөдлөөд байна Манай дарга нарын.
2017-09-14
Хятад бол мөнхийн хөрш болохоос мөнхийн найдварта:
Хятад улс Монголыг элдвээр оролдож түншиж үзэж л байна. Зүгээр л тусгаар улсын хувьд бие биенээ хүндэтгэе, бие биенийхээ дотоод хэрэгт оролцохоо болиход л болоо. Манай улс Хятад улсаас хэт хамааралтай байна гэж ерөнхийлөгч үнэнийг хэлсний төлөө элдэвлэхээ л болиод өг. Хоёрын хооронд ингэж байхынХятад улс хилээ хаагаад Монгол орныг чангалаад өгвөл зүгээр биш үү, бид ч арай л өлсөөд үхчихгүй байх, өөрсдийнхөө хэмжээг мэдье, өрөөлөөс биш өөрсдөө үйлдвэрлэж суръя
2017-09-14