Ларри Кинг хорт хавдартай болжээ
2017-09-15

“Ярилцлагын хаан” гэгддэг Ларри Кинг өчигдөр хорт хавдартай болсон тухайгаа олон нийтэд мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр саяхан шинжилгээ хийлгэхдээ уушигны хорт хавдраар өвчилсөн гэдгээ мэдсэн тухайгаа мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. Ларри “Уушигны хорт хавдраар өвчлөгсөд нэмэгдсээр байгаа гэсэн. Би тэдний нэг болчихлоо” гэсэн байна.

 

Түүний хорт хавдар эхэн шатандаа байгаа бөгөөд эмчилгээ хийлгэхэд бүрэн эдгэрэх боломжтой хэмээн мэргэжлийн эмч нар мэдэгдэв. Хөтлөгч эр телевизийн салбарт ажилласан 60 жилийнхээ ойг тэмдэглэхээр төлөвлөж байсан юм.

 

Өдгөө 83 настай Ларри “Би жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, биед минь өөрчлөлт байгаа эсэхийг шалгуулдаг. Энэ жил ч уламжлал ёсоор биеэ үзүүлсэн. Харин цээжний зураг авахад цээжинд минь жижигхэн толбо үүссэн байгааг харсан. Тэрхүү толбо хорт хавдар гэж эмч хэлсэн. Надаад илүү гэр бүл минь шаналж байгаа” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин