Сингапур улсыг эмэгтэй хүн тэргүүлнэ
2017-09-15

Сингапур улс түүхэндээ анх удаагаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.

 

 

Тус улсыг ирэх зургаан жил 63 настай Халим Якуб тэргүүлэхээр болсон байна.

 

Өнгөрөгч амралтын өдөр тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан бөгөөд нийт таван нэр дэвшигч нэр дэвшжээ.

 

Халим Якуб бусад нэр дэвшигчдээс харьцангуй олон санал авч, ялалт байгуулсан аж. Тэрбээр өмнө парламентын дэд даргаар ажиллаж байсан улстөрийн арвин туршлагатай нэгэн юм.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин