Ч.ГАНЖАВХЛАН чадлаа
2017-09-15

Улс төрийн болж, бүтэхгүй бүхнээр дүүрсэн энэ өдрүүдэд нүдний өмнө бүтээж, босгож чадсан залуусаар бахархмаар санагдав. Лантуун дохио ТББ-ын залуус, Ч.Ганжавхлан, монголчууд чаджээ. Тэд гэр хорооллын буйдхан газар Монголын ирээдүйг хамгаалах, хайрлах, энэрэх, өмгөөлөх бяцхан “төгөл”-ийг бий болгож чадлаа. Хөдөөний малчнаас эхлээд алс хол хүний нутагт ажил, амьдралын мөр хөөж яваа нэгэн хүртлээ монголчууд “Ид шидийн орон”-ыг бүтээх ажилд сэтгэлээ шингээж, өнөөдөр үүд хаалгыг нь нээхэд бэлэн болжээ. Нэг тэрбум  төгрөг цугларч, ирээдүйгээ хамгаалах их үйлсэд сэтгэл зүрхээ зориулсан монголчуудыг Ч.Ганжавхлан нэгтгэж чаджээ.

 

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Ч.Ганжавхлан, Лантуун дохио ТББ-ын залуус, сайхан сэтгэлт монголчууд юу бүтээсэн гээч. 8х15 метрийн харьцаатай хоёр байшин бариад зогсохгүй, 50 хүүхэд тойрч суугаад үлгэр сонсох саравч, өв соёл уламжлалын 6 ханатай гэр, тоглоомын талбай, усан оргилуур, ухаалаг агуулах, сургалтын танхим, номын сан, хөгжмийн өрөө, сагсан бөмбөг хөл бөмбөгийн талбай, хүлэмж, ногоон байгууламж, уран зохиомжит зураг, гурван айлын төгөл хотхон, зам талбайн гэрэлтүүлэг гээд нүд баясгаж, сэтгэл анагаах тийм л сайхан бүтээн байгуулалтыг хийжээ. Тэнд хүүхдүүд амар амгаланг, айдас хүйдэсгүй орчныг, сурч хөгжих боломжийг мэдрэх нь.

 

Ид шидийг хэрхэн бүтээсэн талаараа Ч.Ганжавхлан:

 

Нүр их ажил шувтарч байна. Нүсэр их ажил эхэлж байна. Ид шид байдаг гэдгийг харуулж чадсан бол ид шид үргэлж байж болно гэдгийг батлах хэрэгтэй болж байна. Халуун дулаахан гэр бүл, аюулгүй амар амьдрал, сурч боловсрох эрх ... Харамсалтай нь хэн бүхний амьдралд зүгээр л байх ёстой энэ зүйлсийг бид "Ид шид"-н хэмжээнд харж байх ...

 

Төр засаг хойч ирээдүйгээ үл хайхран хөсөр хаях үед ард түмэн яаж хөдөлж чаддагийг монголчууд харууллаа. Тэрбум тэрбумаар нь гайхуулах мөнгөгүй ч тэдний 1000, 1000  төгрөг юу бүтээж болдгийг бүгд үзлээ. Ид шидийн орон төвд бүх л эко, хамгийн чанартай бас үнэтэй гэсэн болгоныг гар татаж харамлалгүй хэрэглэсэн. Ийм байхад л зах зээлийн жишиг өртөгөөс хамаагүй бага хэмнэлттэй гарч байгаа нь илүү харж билүү долоох хүн нэг ч үгүй, илүү хэмнэж ихийг бүтээчих гэсэн сайн, сэтгэлтэй баг байсны үр дүн юм.

 

Ид шидийн орон бол яах аргагүй нийт Монголын ард түмний бүтээл юм. Хонь бэлэглэсэн 21 аймгийн малчин ардаас эхлээд, хойд өмнөд туйлын голд орших бүх дэлхийн монголчууд ингэж хүчтэй нэгдсэн сайн дурын ажил би лав үзэж хараагүй юм байна хэмээн бичжээ.

 

Нэгдэж, нэгтгэж чадсан учраас ид шид өнөөдөр биеллээ олж, олон олон хүүхэд гэрэл гэгээ цацруулсан энэ орчноос аз жаргалыг мэдрэх нь байна. Жирийн нэгэн залуу монголчуудыг нэгтгэж, тусламж дэмжлэгээр нь ирээдүйгээ хамгаалах орчныг бий болголоо. Тэгвэл Монголын төр хүүхдийн төлөө юу хийв?

 

Дөрөвдүгээр төрөх эмнэлгийг барьсан уу, барих тухай өчнөөн жил ярьсан ч газарт буугаагүй. Өвдөхийн эрхэнд эмнэлгийн коридорт гудсаа дэвсээд эмч барааддаг дүр төрх хэвийн үзэгдэл болсон. Өнөөдөр ч 10 мянга орчим сурагч гуравдугаар ээлжинд хичээллэж, харанхуй гудамжинд айдас хүйдэстэй гэрээ зорьж яваа. Улс төрийн зорилгодоо ашиглахдаа нүүр улаахгүй. Баян хоосноор нь алагчилж, сард 20 мянган төгрөг өгдөг ч өдгөө үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй. Энэ бүхэн энгийн жишээ. Илүү олон зүйлээр улстөржиж, хийгээгүй, хийдэггүй бүхнийг нь тоочиж барашгүй.

 

Тиймээс зөвхөн хийсэн, жирийн залуусын бүтээж чадсан зүйлийг л онцолъё. Нэгдэж, нэгтгэж чадсан монголчуудын хүчийг гайхъя. Нүдний өмнө ид шидийг бүтээсэн залуусыг л магтъя. Тэд бүтээлээ. Тэднийг Ч.Ганжавхлан нэгтгэж чадлаа.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сэтгэлтэй залуус бүхнийг чадна
2017-09-18
Enkhtuvshin.D:
Ganjavhland bayar hurgeye! Mundag bna ulam ihiig buteegeerei
2017-09-18
Wow:
Sain bna
2017-09-17
Зочин:
Boldogson bol ene zaluug Erunhiilugch,Erunhii said bolgoh yumsan
2017-09-17
Зочин:
Үнэхээр сайхан мэдээ байна. Ганжавхлан болон түүний хамт олонд цаашдынх нь ажил үйлст өндрөөс өндөр амжилтыг хүсье. Бас залуучуудаараа бахархаж байна.
2017-09-16
Zochin:
I Im humuus olshroosoi
2017-09-16
Зочин:
Гайхалтай ухаалаг залуу. Цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт,эрүүл энхийг хүсье.Иддэг нөхөд санаа аваачээ
2017-09-16
zochin:
Burhan iveeg
2017-09-16
Зочин:
Mundag zaluu. Sain saikhniig khusiy
2017-09-16
Зочин:
Ингээл харахаар хичнээн тэрбумаар нь авчаад мөнгө хүрэхгүй байна гээд л идээд байдаг байгаа байхгүй юу . Хувьдаа эсвэл ингэж сэтгэлээсээ барихад ийм том бүтээн байгуулалт 1 тэрбумд багтдаг. Улсын төсвөөр хийсэн бол наандаж 5 тэрбум, тэр нь аягүй бол хүрэхгүй, тэгээд ч хэдэн жил бариад дуусахгүй
2017-09-16
zochin:
Mundag duud bayar hurgie.
2017-09-16
Oyuna:
Sara dyygiin maani yhtlee zytgesen ih yil hereg bytleedee.tengeriin ornoos bayrlan harj suugaa baihdaa.sain yils ni munhud badrag ee
2017-09-15
irgen:
Manai 76 malaas deer ym daa.amjilt xusie Zaluu mini
2017-09-15
Mongolchuud:
Haana barisan bee bayar hurgie
2017-09-15
Зочин:
Onc
2017-09-15
Зочин:
Uls tor gej zavaan yumand l bitgii orj hutgaldaarai daa ganjavhlaan.tegeed amjilt hvsie.bas busad zaluust ch bas
2017-09-15
Зочин:
Ганжавхлан санаачлагатай,сэтгэлтэй,хичээнгүйю,хүнлэг мундаг залуу шүү.Ирээдүйнх нь ажил үйлсэд өндөр өмжилт хүсье.МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ
2017-09-15
Зочин:
mundag zaluuchuud Az jargal eruul enhiig husei Mundag Mundag
2017-09-15
Зочин:
mundag!!!!!!!!!!!!!!!!!
2017-09-15
Зочин:
Mundag yumaa
2017-09-15
23:
Tolgoigui turtei gazar novsh yumaa. Lalaruud uursduu l tsuslahaa bodno
2017-09-15
Зочин:
Odoo eniigee ard irged bid sain hairlaj hamgaalahgui bol ene humuusiin setgel ruu hutga shaasan hereg bolno shuu uhamsartai bgaarai manaihaan iim saihan zuils hiij buteesen humuust bayrlallaa
2017-09-15
зочин:
Баяр хүргье. Манай залуучууд чадаж бн. Ер нь бид хүчээ нэгтгэж бие биендээ тусалбал ямар ч зүйлийг чадна. чулууг ч алт болгж чадна шүү залуусаа
2017-09-15
Зочин:
ГАНЖАВХЛАН ДҮҮД БАЯР ХҮРГЬЕ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
2017-09-15
Зочин:
Төрийн тэнэгүүдийн хажууд ухаалаг ард түмэн бүтээн байгуулалтыг хийлээ. Монголчууд нэгдэхээрээ ийм л хүчтэй. Ганжавхланд баяр хүргэж, талархлаа өргөе.
2017-09-15
zochin:
Hairt egch Soldat Gulsara egchiin mine sanaachilj ehluulsen gaihamshigtai buteen baiguulalt olon olon Mglchuudiin handiv tuslamj,setgel zutgeleer bossond baharhaad barshgui.Ta mine tengeriin orondoo amgalan noirsooroi!Tanii buteesen uil hereg Mgl-iim myanga myangan huuhduuded uram zorig,itgelmaa naidvar bolon urgeljileh bolno
2017-09-15
irgen:
Ганжавхлан дүүгийн ажил үйлс нь үргэлж дэлгэрч байх болтугай. сайхан юм сайн зүйл хийлээ.
2017-09-15
Уншигч:
Мундаг юм аа. Ийм залууст бид үргэлж урам зориг, дэм өгч байх юмсан. Хамтдаа ажиллахыг хүсч байна. Ийм залуусын талаар гэгээлэг сайхан мэдээлэл нийтэлсэн сэтгүүлчдээ талархая
2017-09-15
ням:
Баяр хүргэе. Мундаг залууст цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе
2017-09-15
mgl:
bayar hurgei.. sain ba... mongolchuud min ene ULS ОРНЫГ МИНЬ НУРААЖ БАЙГАА УЛС ТӨРЧДИЙГ БҮҮ ТОО... ийм сайхан залуус.. ийм сайхан ард түмэн байхад тэр дуракнуудаар юу хийх вэ дээ.. НЭг ширхэг ч хэрэггүй... АМЖИЛТ ХҮСЬЭ
2017-09-15
зочин:
Ганжавхлан шиг ийм бүтээлч хөдөлмөрч хүмүүс монголд ус агаар шиг олон олон хэрэгтэй байна,улс төрчид шиг худлаа цэцэрэхсэн сайхан амласан хуурч мэхэлсэн хандив тусламж тараасан улсууд монголыг хөжүүлэхгүй харинч хор хөнөөл нь их байх болно.
2017-09-15
zochin:
olnii huch olomgui dalai gj yutai unen.
2017-09-15
Zochin:
Mundag zaluust amjilt
2017-09-15
Зочин:
Энэ залууг ерөнхий болговол их юм хийнэ дээ.Гэвч болохгүй,нөгөө муухай чөтгөрүүдтэй харьцах гээд зовчихно.Тайван амгалан байж их үйлсийг бүтээгээрэй.Онц.
2017-09-15
Amgalan:
Jiriin humuusees saihan setgel undarch ymar ur dund hurdgiin jinhene notolgoo ene buyu.bayrlalaa Lantuun.dohio TBB iin zaluust
2017-09-15