Трамп Азийн орнуудад айлчилна
2017-09-15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард Азийн орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Цагаан ордны тэргүүн Азийн орнуудад хийх айлчлалын эхний зогсоол Өмнөд Солонгос улс байна.  Тэрбээр дараа нь Япон болон БНХАУ-д айлчлахаар болжээ.

 

Аюулгүй байдлын улмаас Ерөнхийлөгчийн айлчлалын нарийн товыг мэдээллэх боломжгүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Трамп Өмнөд Солонгост айлчлахтай зэрэгцэн Хойд Солонгосын өдөөн хатгалга улам нэмэгдэх магадлалтай хэмээн ажиглагчид үзэж буй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин