”Автомат робот-2017” тэмцээн Сүхбаатарын талбайд болно
2017-09-16

12:00-18:00 цагт Чингис зочид буудлын Хурлын Танхимд Сайн дурынхан болон иргэний нийгмийн холбох гүүр iVolunteer Mongolia-ийн залуус НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран I Volunteer, Do you? Нээлттэй Өдөрлөг -өө 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр Иргэний нийгмийн болон төр, хувь хэвшлийн байгууллагуудын төлөөлөл ирж ЗАЛУУЧУУДЫН УТГА УЧИРТАЙ ОРОЛЦОО-ны талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.


11.30 цагт: Баянгол дүүрэгт "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон" гардуулах  хүндэтгэлийн үйл ажиллагаа Улаанбаатар паласын Их танхимд болно. 


12:00 цагт: Сүхбаатарын талбайд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутнуудын техник сэтгэглээг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Автомат робот-2017" намрын тэмцээн болно. Хүүхдүүд өөрсдийн хийсэн автомат роботуудыг 4 төрлийн зам дээр уралдуулан өрсөлддөг бөгөөд хамгийн хурдан, хамгийн дизайн сайтай автомат роботыг мөн шалгаруулдаг. Энэ удаагийн тэмцээнийг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин