П.ОРХОН тэргүүтэй есөн тамирчин Литвыг зорилоо
2017-09-16

 

2017 оны чөлөөт бөхийн цэргийн ДАШТ энэ сарын 20-23-нд Литвын Клайпеда хотод болно. 32 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор өчигдөр эх орноосоо мордов.

 

Манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.

 

Монгол Улсын "арми"-ийн тамирчид хамгийн сүүлд 2014 онд оролцоход гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар цэргийн дэлхийн аварга болж байв.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гадны оронд тоодог болоод л дэлхийн тэмцээнд ороод амжилт гаргаад байгаа шүү. Харин чөлөөт эмэгтэй сайн хөгжөөгүй ур чадвар муутай харагдах юм. Ёстой 60 чавганц уралдаанд нэг нь түрүүлж байх юм. Эрэгтэй бол алхан болох юмаа
2017-09-17
мөөгийЗочин:
Чөлөөт жүдо бөхийг гадны оронд тоодоггүй хөөрхий монголчууд
2017-09-16