Лондон хотноо халдсан этгээдүүдийг баривчилжээ
2017-09-18

Их Британийн нийслэл Лондон хотын метронд өнгөрсөн амралтын өдөр террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 30 гаруй хүн бэртжээ.

 

 

Цагдаагийнхан хэргийн газраас гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг олсон байна. Тэгвэл цагдаагийн уг халдлагатай холбогдуулан хоёр этгээдийг баривчилсан тухайгаа олон  нийтэд мэдэгдэв.

 

18 болон 21 настай хоёр этгээдийг баривчилсан бөгөөд одоогоор мэдүүлэг авч буй гэнэ. Тэднийг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэв.

 

Энэ он гараад тус улсад дөрвөн ч удаа террорист халдлага боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин