Ерөнхийлөгчийн үгийг М.Энхболд сонсох уу
2017-09-18

УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан албан бичгүүд ар араасаа хөвөрч байна. УИХ дахь АН-ын бүлгийнхэн спикерт бичиг илгээж, ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг хүссэн. Сонгуулийн үеэр шоу хийж, хүүхэд бүрт мөнгө өгсөн ч одоо хаанаас, ямар мөнгө өгөх нь тодорхойгүй болсныг тус намын албан бичигт дурджээ. 9, 10 дугаар сарын хүүхдийн мөнгөнд 110 тэрбум төгрөг шаардлагатай ч эх үүсвэрийг шийдээгүй учраас  олгогдохгүй байх эрсдэл үүсээд буй. Тиймээс ээлжит бус чуулганыг хуралдуулан төсөвт тодотгол хийж, асуудлыг шийдэх ёстой гэсэн үгийг сөрөг хүчнийхэн илгээв.

 

 

Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад албан бичиг хүргүүллээ. Тус бичиг мөн л УИХ-ын ээлжит бус чуулганыг ойрын хугацаанд яаралтай хуралдуулах утгатай. Явах бэрд үхэр тугал нийлэх хамаагүй гэдэг. Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчирна гэж Ерөнхийлөгч үзэв. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байгааг М.Энхболдод уламжлав.

 

Төрийн тэргүүн болоод сөрөг хүчний үгийг УИХ-ын дарга М.Энхболд сонсох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Төрийн тэргүүн болоод сөрөг хүчний хэлж байгаа шиг улс оронд шийдвэр гаргах шаардлагатай олон асуудал тулгамдаж буй. Мөдхөн өвөл ирнэ. Хадлан тэжээлийн хангалт муу байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буй. Энэ өвөл ахиухан хэмжээний цас орохыг ч цаг уурын байгууллага одооноос анхааруулж байгаа. Товчхондоо УИХ ажлаа хийх шаардлага тулгарсан гэсэн үг. Ерөнхий сайдаа томилж, гүйцэтгэх засаглалын байгууллагаа ажиллуулахгүй бол олон асуудал хэн нэгний ширээн дээр цаас болон хэвтсээр байх нь.

 

Улс төрийн амьдрал сэм уулзалт, нам хуйвалдаанаас өөрцгүй. Бизнесийн салбар хэрхэх нь мэдэгдэхгүй хүлээлттэй. Цалингаа нэмүүлэх багш нарын тэмцэл эмч нараар хүрээгээ тэлж, хэзээ мөдгүй сургууль, эмнэлэг ажиллахгүй гээд хаалгаа барьж магадгүй нь. Тэд ажил хаяхаа удаа дараа сануулсаар буй. Гэвч тэдний асуудлыг сонсч, цалинг нь нэмэх тухай ярих Засгийн газар алга.  

 

Ерөнхийлөгчийн саналаар бол өнөөдрөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой. УИХ-ын дарга ямар нэг шийдвэр гаргасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Yugiig ni sonsoh ve dee.geriin heruul hiij baigaa bish dee.Uls ornii hemjeenii asuudliig nuhatstai l shiideh heregtei.
2018-08-09
Зочин:
Баттулгаын үг М.Энхболдод бол нэг чихээр нь ч орохгүй зүгээр л чихнийхээ хажуугаар л явуулчихаа Энхболд мэдэх байлгүй дээ Баттулга өөрөө хууль бус юм чинь !
2017-09-19
dsm:
er n surug gedeg nertei bolhoor l jigteihen saimshiraad ireh yumdaa ,ungursun heden jil nudee boolgoj chihee bugluj yvaagui bizdee ? ungursun jiluuded luivar hiisen asuudliig odoo heleltseed uls ard tumenee bodvol yaj bn?
2017-09-19
zochin:
battulga ernhiilogch 2 udaa said ih hurald baihdaa mongol ulsiin toloo hiisen yum ANamiin soloiroh yum
2017-09-18
zochin:
battulga ernhiilogch 2 udaa said ih hurald baihdaa mongol ulsiin toloo hiisen yum ANamiin soloiroh yum
2017-09-18
zochin:
battulga ernhiilogch 2 udaa said ih hurald baihdaa mongol ulsiin toloo hiisen yum ANamiin soloiroh yum
2017-09-18
Хнз:
Энэ зүтгүүр мунхаг нөхрийг зайлуулж МАН нэрээ цэвэрлэх цаг болсон,Бүх зүйлийг өөрийхөөрөө болгох гэж нэг зүтгэнэ,Бүрэн тогтоогдсон алдаагаа үгүй гэж зүтгэнэ,Ярьсан яриагаа минийх биш гэж. Гүрийнэ,Одоо хотын фракц нэртэй луйварчдыг төрөөс холдуулж улсаа амраая
2017-09-18
Иргэн:
Сонсохгуй?! Яагаад гэвэл Х.Баттулга бол М.Энхболдоос дэндуу дутуушдээ?!
2017-09-18
Lhagbaa:
Eronhiilogch ! ZORIGTOI TSIIDBER GARGAH CAG NI BOLSON !!!? ARD NI ARD OLON CHINI BAIGAA TSUU!?!?!?
2017-09-18
Зочин:
Hulgaichiig son good odoo yahgaad baigaam
2017-09-18
Зочин:
Idsenee darah gez garsan malaa
2017-09-18
Зочин:
Үхэр юм сонсдоггүймаа
2017-09-18
ХЭ ХЭ:
СОНСОХ ҮГҮЙ ДЭЭ БИШ ЭЭ НӨМРӨГИЙГ НЬ ХУУЛЧИХСАН ОДОО АРЬСАА ХУУЛУУЛАХГҮЙ АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨ Л ӨДРИЙН БОДОЛ ШӨНИЙН ЗҮҮД БОЛЖ ХЭВТЭЭ
2017-09-18
111111:
Ийм учраас Мие-г сонгоогүй юм ш дээ. Ямар ч асуудлыг хурдан шуурхай шийдэж чаддаггүй. Юу ч байсан шингээгээд нам дарчихдаг, шийдвэр гаргаж чаддаггүй амьсгаа гэж
2017-09-18
irgen:
sonsoh uu ene ter gej byr davruulj baihdaa yahavdee, ,,dendyy oortoo erh medel ogchihson baina sshdee, sonsohgui bol ogzroh heregtei shdee, uls bolon ard tymnii toloo ajillaj baigaagaa odoo boltol uhamsarlahgui bol
2017-09-18
албан бичиг:
Албан бичиг өгч авахыг ажил хийж бна гэж үзэх үү. баттулга чи офошор данс 60 тэрбумын хоёр асуудал шийднэ гэсэн үүнийг одоо шийдэж монголчуудад хэлсэн амлалтаа биелүүл.үгүй бол их хурлын тарааж өөрөө огцор.чамайг энэ төрд ийм ажил хийж шударга ёс тогтоох ёстой гэж монголчууд сонгосон байх.энэ ажлаа бичиг цаас биш биеэрээ хийж бүтээж монголчуудаа даруй хариу өг
2017-09-18
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-18
иргэн:
Ерөнхийлөгчөө таны ард жирийн ард иргэд байгаа шүү Та оффшорчид монгол улсын баялгыг цөлмөж байгаа хэдэн гэр бүлтэй анхнаасаа ширүүн тэмцээчээ хүчний байгуулгын удирдлагууд бүлэглэлийн хүмүүс ба.Эдгээрийг дараагийн засгийн газар байгуулсан өдөр нь солиулах хэрэгтэй таныг Оросд айлчилхад Нам дамжсан бүлэглэлийн луйврын ажлыг зохион байгуулдаг сайд хүртэл явж л байна лээ.Ард иргэд энэ хэн бэ гэдгийг ялгаж салгадаг болоод байна шүү
2017-09-18
зочин:
Ерөнхийлөгч Баттулга анх гарч ирэх дээ их л Ажил хэрэгч шударга байх л юм шиг байсан чинь одоо байгаа байдал, хийж явуулж байгаа ажил нь нэг л үлбэгэр удааширалттай, гаргасан шийдвэртэй нэг л тууштай биш, ямар зүйлд хугацаа хоног заачихаад тэрнийхээ араас яиар бодитой ажил явуулахгүй таг болчих юмаа, Иймэрхүү байдлаар үе үе нэг Сүржин Мэдэгдэл гаргачихаад цааш нь ажил хэрэг болгохгүй Иргэд ээ хуурч мэхлэж тэднийхээ Итгэл Сэтгэлийг алдах л юм 4н жилийн дараа тэгээд л өнгөрөө л болох байх даа, Ерөнхийлөгч Та Ажил хэрэгч баймаар байх юмаа, Нэг ажил эхлүүлсэн бол түүнийхээ араас тууштай эцсийн үзэж баймаар байнаа, Оффшорчидод Ианы заасан хоног хугацаа аль хэдийн дууссан Та харин таг жиг,
2017-09-18
Зочин:
Idsenee darah gez garsan malaa
зочин:
Миеэ одоо ажлаа, намаа өгөөд яваа,,,,,,, нам чинь , ард түмэн мөн ч их дэмжлээ, хариуд нь мафи байгуулж зөндөө л туйллаа ш дээ, болоо биз дээ, Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа даанч их ганцаараа тоглолт хийж хаа хамаагүй хүмүүсийг томилсон юм аа, Намынхаа гишүүдийг хөсөр хаяж, сонгуульд зүтгэсэн хүмүүсээ мартсан шүү дээ, Тэрнийхээ шанг одоо хүртдээ, Юм гэдэг ийм учиртай байх юм даа
2017-09-18
Зочин:
суудлаасаа ховхрох тун дургүй байна 60 тэрбумынхан ба элбэгдорж
2017-09-18
зочин:
Ми дарга нэг л сандраад шийдвэр юмаа гаргаж чадахгүй ингэсээр байгаад бүр унаж дуусах нь энэ хүнд хань болоод зөвлөөд энэ засаг масгаа хурдалуулаач ээ
2017-09-18
Зочин:
Сонгууль өнгөрсөн юм чинь юу гэж хүүхдийн мөнгө өгөх бил ээ дээ. Тэр мөнгөө хадгалж байгаад 2020 оны хавар өгсөн нь дээр биз дээ.
2017-09-18
Зочин:
Haraad bhad zahialgatai munguur comment bichdeg nuhduud kriller bicheed end tend site deer copy paste hiigeed l baidag ym shig Battulga-giig magtan duulaad harin latin-aar bichsen humuus ni l uuriin unen commentee bicheed bh shig. er ni kriller bish latin-aar bichsen commentiig ni l unshij baiy duu.
2017-09-18
Зочин:
М.Энхболд, Элбэгдорж 2 - ыг шууд баривчилж засгийн эрхийг өөртөө өвөх нь Монгол улсад хэрэгтэй,болоод байна. Ерөнхийлөгч одоо л эр зоригоо харуулдаг цаг
2017-09-18
Зочин:
Юундаа найдаад үлбийгээд суугаад байдаг юм бол доо асуудал шийдэгдээд галт тэрэг аль хэдийн хөдлөөд явчихсан байхад шийдвэрээ хурдан гаргаад дараагийн томилгоогоо хийгээд явмаар юм
2017-09-18
зочин:
Миеэ одоо ажлаа, намаа өгөөд яваа,,,,,,, нам чинь , ард түмэн мөн ч их дэмжлээ, хариуд нь мафи байгуулж зөндөө л туйллаа ш дээ, болоо биз дээ, Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа даанч их ганцаараа тоглолт хийж хаа хамаагүй хүмүүсийг томилсон юм аа, Намынхаа гишүүдийг хөсөр хаяж, сонгуульд зүтгэсэн хүмүүсээ мартсан шүү дээ, Тэрнийхээ шанг одоо хүртдээ, Юм гэдэг ийм учиртай байх юм даа
31321:
zuv bicheech. ugiig ni, esvel ugiig gej bichne
2017-09-18
зочин:
Улс орныхоо эдийн засгийн хир хэмжээг мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүйгээр өөрсдөө улсынхаа мөнгийг хулгайлчихаад одоо бусдыг засгийнхаа эсрэг турхирах нь хир оновчтой юм болдоо
2017-09-18
зочин:
Нэг их сүртэй албан бичиг явуулдаг.Тэр нь хад мөргөөд буцдаг жишиг тогчих вий дээ.Цаг үеэ гүйцэд мэдрэхгүй мянган албан бичиг ямарч хэрэггүй лд ээ.
2017-09-18
Зочин:
Hulgaichiig son good odoo yahgaad baigaam